Зүсээ хувиргасан 60 тэрбумынхан

2018 оны 07 сарын 03

М.Энхболд, Ж.Бадамжунай, Ц.Сандуй нараас эхлэлтэй 60 тэрбумын “баг” засаг төрийн дээд шатнаас нэг шатлалаар хойш ухарсан боловч Нийслэлийн хэмжээнд “зүсээ” хувиргасан хэлбэрээр амь бөхтэйгээр өнөөдрийг хүртэл оршсоор, 60 тэрбумын схемээ хэрэгжүүлсээр явна гэж хэлж болох.  

Ингэж хэлэх нь дараах учир шалтгаантай. Юуны өмнө хотын даргаар НИТХ-ын төлөөлөгч биш атлаа гэнэтхэн тухайн үед намын даргаар ажиллаж байсан М.Энхболдын татаасаар Төв аймгаас гарвалтай Су.Батболдыг "шахаж" хотын даргаар  томилуулсан байдаг.  Су.Батболдын хувьд  М.Энхболдтой нутаг төдийгүй морь малны уяа, гал нэгтэй  “найз, гарын хүн” юм.

Тэрбээр хотын даргаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажиллахдаа Нийслэлчүүдийн нүдэнд харагдаж, гарт баригдах  тоймтой зүйл хийгээгүй гэхэд хилсдэхгүй. Харин  ч бүр цас олон орсон учраас цэвэрлэх боломжгүй байна, нохойнд спираль тавина, зүүн эргэлтийг хэрэгжүүлнэ, долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт явуулна гэх мэтээр олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн нэгэн.

Дараагийн нэг шалтгаан бол түүний томилсон багийн гишүүд болох Нийслэлийн газар, агентлагийн дарга нарын идсэн уусан, тендер завшсан, авлигатай холбогдсон хэрэг ар араасаа цуварч илрэх болсон ч өнөөдрийг хүртэл хуулийн хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Сүүлийн үед сошиал орчинд Хотын захиргааны Хангарьд ордон авлигын шүншигтэй болжээ гэж яригдаж эхлэв. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга, нягтлан бодогч нарын албан өрөөнөөс их хэмжээний мөнгө гарч баривчлагдаж байсан бол хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Э гэх эмэгтэй авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Э гэх эмэгтэй  толгой мэдэн их хэмжээний мөнгө бусдаас авлигын хэлбэрээр авах боломжгүй бөгөөд түүний цаана НХТЕТГ-ын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архедиктор Э.Анар гэх Ж.Бадамжунайгийн хүргэн “шавилхан залуу” байгаа гэж хэлэх юм билээ.

Үүгээр зогсохгүй Нийслэлийн Засаг дарга С.Батболдын эхнэрийн дүү, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ц.Ариунбаяртай холбоотой маш олон тендерийн хэргийн тухай мэдээллийг "Монголын мэдээ" сонин  болон нэр бүхий сайтууд сар гаруйн өмнө олон нийтэд мэдээлсэн төдийгүй түүнийг хүргэн ахынхаа нэрийг барьж бусадтай зодоон нүдээн хийсэн тухай мэдээлэл гарсан ч тэгсгээд  намжсан. Ц.Ариунбаярын авсан, завшсан тендерийн асуудалтай зэрэгцэн Хотын дарга  хүргэн дүүгээ ажлаас нь яаран сандран чөлөөлсөн. Гэвч түүнийг ажлаас чөлөөлсөн нь санхүүгийн хариуцлагаас мултрах шалтгаан болох ёсгүй.  Энэ мэтчилэн Нийслэлийн захиргаа бүхэлдээ “цус ойртолтонд” нэрвэгдэж, 60 тэрбумынханд автагджээ.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.55) 2018 оны 07 сарын 12

fgrtelhjyu

0  |  0
zochin(64.119.18.55) 2018 оны 07 сарын 12

Badamjunaigiin ohin ni Toriin omchiin bodlogo zohitsuulaltiin gazriin Nyamosor dargiin tamgiin dargaar ajilladag gesn sh de nam garaad tavigdsan gesn ajliih ni humuus tegj yarih yum bilee nyamosor ni badamjunain baruun gar geed l ajliih ni humuus jig jug hiih yum bilee

0  |  0
зочин(202.21.107.8) 2018 оны 07 сарын 05

Бадамжунай амьд байгаа юм уу.Чимээгүй үзэгдэхгүй байхаар нь ашгүй..... гэж бодсийн

0  |  0
Иргэн(202.9.40.4) 2018 оны 07 сарын 04

Монголын төр хэзээч Авлигтай тийм тэмцэхгүйИх хурлаас Авлигтай тэмцэх хөтөлбөр гэж баталсан хөтөлбарт зааснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлийг ГХУС зөвлөлтэй хамтран байгуулаад АТГ чиг үүргээр хангаж хүмүүсээс сонгон шалгаруулж аваад сургалт зохигоод орон нутагт явууулсан АТГ иргэний хяналтын зөвлөлийн гишүүд орон нутагт очоод ажиллах гэхэд Их хурал АТГ орон тоогоо нэмж юун улс ажиллаад байна боль гэсэн АТГ татнар мнргэжлийн улс биш учио чиглэл өгтөл хүлээж бай гээд тараагаад дууссан Үүнээс хархад .Монгол улс Авлигтай тэмцэхгүй гэдэг харагдана. Гадаадад АТГ хороо шинээр байгуулж ажиллаж ба

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 04

ATG, tagnuuliin gazar 2-t shudarga chadaltai hymyys baival uls ornoo avrah shig avarval ene muusain luivarchin deeremchidiig yndseer ni ustgah heregtei,,,,hurdan ajillah heregtei baina daa

0  |  0
Зочин(103.26.194.119) 2018 оны 07 сарын 04

Хотын захиргаа, харъяа газар хэлтэсийн дарга, орлогч, ахлахууд нь бүгд хотын фракц гэгдэх миеэ, жунай, сандуйгийн хүмүүс. Үүнтэй хэнч маргахгүй!!

0  |  0
Тэнэг(202.131.243.50) 2018 оны 07 сарын 03

Тендрт нэг чхүн оролцоод хэрэггүй. Юу олж идэхийг нь харъя

0  |  0
Top