“Мy car” ХХК-ийн талийгаач захирлын хөрөнгийг эхнэр, ах хоёр нь булаацалдав

2018 оны 07 сарын 04

Өнгөрөгч 2015 оны нэгдүгээр сарын 3-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мy car” авто засварын төвийн захирал Ч.Батболд амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалган талийгаачийг амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан. Гэвч түүний гэр бүлийхэн түүнийг амиа хорлоогүй хэмээн үзэж хэргийг шалгах харьяалалыг өөрчлөх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.

Тэгвэл өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сар 4-нд талийгаачийн төрсөн ах Ч.Ганболд хэвлэлийнхэнд хандан дүүгээ амиа хорлоогүй, харин бусдын гарт амиа алдсан талаар нотлох баримт дэлгэж мэдээлэл хийнэ хэмээн хэвлэлийн бага хурал зарлав.

Гэвч түүний яриа дүүгийнхээ хэрэг явдлыг тойруулан эсрэгээрээ талийгаачийн эхнэр А.Уранцэцэгт хандсан хурал болсноор өндөрлөлөө. Тэрбээр бэр А.Уранцэцэгтэй уулзаж, ойлголцон дүүгийн хамт бүтээлцсэн өөрийн эд хөрөнгийн хувийг авах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв. Тэдний дундын хөрөнгө болох арав гаруй тэрбум төгрөг байдаг гэнэ. Ч.Ганболд энэхүү хөрөнгөө талийгаачийг амьд ахуйд нь дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн ажээ. Гэтэл түүнийг нас барсны дараа бүх эд хөрөнгө түүний эхнэрт шилжсэн нь ийнхүү хэвлэлийхэнд хандахад хүргэжээ. “Бэр А. Уранцэцэгтэй тохиролцож чадаагүй  тохиолдолд Тасганы овоонд өөрийн барьж байгуулсан гэх газартаа суулт зарлана” гэдгээ Ч.Ганболд зарлалаа.

Б.Эрдэнэзаяа


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(73.132.173.118) 2018 оны 07 сарын 04

Ahtaigaa hamtarch baiguulsan bol ahdaa zohih huviig ni uguh htei. Nuhurtuu onigdohiig ni ehner Huuhed ni avah biz. Ehner ni ch tegj shunaad yahaw dee. Bi ch bas eej hun.

0  |  0
saihan(66.181.176.183) 2018 оны 07 сарын 04

alban esnii ehner huuhed n avah estoich 10 garui ter bum uym bol yadaj 1 ter bumiig ahd nuguh heregtee sh tee uhsen hun ug heleh bish tuunii yasiig undulzuuleh yamar hereg ba aa

0  |  0
Zochin(27.123.212.132) 2018 оны 07 сарын 04

Alban yosnii ehner huuhed l uw zalgamjilj awna, ah duu amrag sadan bas bus humuust yamarch hamaagui

0  |  0
Top