Турк улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын даргыг хүлээн авч уулзлаа

2018 оны 07 сарын 05

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн  сайд нарын  бага хуралд оролцож байгаа  Бүгд найрамдах Турк улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын дарга ноён Мехмет Гүллүоглуг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнгөрсөн тавдугаар сард  гарын үсэг зурсан гэдгээ тодотголоо.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым өнгөрсөн тавдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал,  Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Умит Ялчын нар “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан юм.

Өнөөдрийн уулзалтаар талууд дээрх харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ОБЕГ-аас МУЗН-тэй хамтран боловсруулж, Турк Улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газарт хүргүүлснийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын үеэр дурдлаа. Мөн тус төлөвлөгөөг ирэх есдүгээр сард Турк улсад баталгаажуулахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газрааас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top