Борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2018 оны 07 сарын 05

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018.07.05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай уулархаг нутгаар 5-10 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 28-33 градус, бусад нутгаар  20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр     7-12 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө   17-22 градус, өдөртөө Дундговийн нутгаар 26-31 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2018 оны 07 дугаар сарын 06-наас 07 дугаар сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

  6-9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 6,7-нд ихэнх нутгаар, 8,9-нд говь талын нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top