Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн дүн албан ёсоор гарлаа

2018 оны 07 сарын 05

2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.

Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий  аймгийн 30 сумын  44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

8 аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдав.

Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө  МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын
"ТӨВ НУТАГ" эвслээс - 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч - 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө МАН-аас 18, АН-аас 10, МАХН-аас 1, бие даан нэрээ дэвшүүлэгч-1 нийт 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшсэн 16 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 2 нэр дэвшигч, МАХН-аас нэр дэвшсэн 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

2018 оны 7 дугаар сарын 05


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(27.123.214.109) 2018 оны 07 сарын 06

Эрдэнэ ван болон өөртөй нь адилхан гахай туваан хоёр ажлаа хийгээч. Баахан хулгайчууд тойруулчихаад.

0  |  0
АН(27.123.214.109) 2018 оны 07 сарын 06

Эрдэнэ ван болон өөртөй нь адилхан гахай туваан хоёр ажлаа хийгээч. Баахан хулгайчууд тойруулчихаад.

0  |  0
АН(27.123.214.109) 2018 оны 07 сарын 06

Эрдэнэ ван болон өөртөй нь адилхан гахай туваан хоёр ажлаа хийгээч. Баахан хулгайчууд тойруулчихаад.

0  |  0
АН(27.123.214.109) 2018 оны 07 сарын 06

Эрдэнэ ван болон өөртөй нь адилхан гахай туваан хоёр ажлаа хийгээч. Баахан хулгайчууд тойруулчихаад.

0  |  0
АН(27.123.214.109) 2018 оны 07 сарын 06

Эрдэнэ ван болон өөртөй нь адилхан гахай туваан хоёр ажлаа хийгээч. Баахан хулгайчууд тойруулчихаад.

0  |  0
Shaa(172.58.40.16) 2018 оны 07 сарын 06

Shaa

0  |  0
Зочин(182.160.1.108) 2018 оны 07 сарын 05

Монгол улс яагаад уруудаж торойтоод байна вэ? Нэгдүгээрт зонхилох олон бусдын хэлсэн ярьсныг тунгааж чадахгүй байна, хоёрдугаарт гаднын далд явуулгад итгэж, гадаадынх л бол сайн гэж үздэг, өөрийн санаа бодлыг хөгжүүлэхгүй байгаагийн дээр шудрага байх, үнэнч байх нь үнэ цэнэгүй болсонд л байна. Тонгол хүмүүс яаж эцэг өвгөдөд байсан тэр ”ХАР УХААНЫГ” буцааж олж авах вэ? Тэгж чадсан цагт Монгол язгуур чанараа хадгалж чадна. Юманд бодитой дүгэнлт хийх чадвартай болмоор байна хүмүүсээ.

0  |  0
Иргэн(49.0.147.129) 2018 оны 07 сарын 05

Манан мөхлийн өмнөх хурц гэрэл

0  |  0
Би(27.123.214.87) 2018 оны 07 сарын 05

Толгой эргүүлсэн тэнэг мэдээ вэ

0  |  0
Top