Хүүхэд осолдсон хөлбөмбөгийн талбайг засварлахаар боллоо

2018 оны 07 сарын 05

 Азийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Шейх Салман Бин Халифа Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар Монгол Улсад анх удаа айлчиллаа.

Айлчлалынхаа эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхан, МХБХ-ны удирдлага болон зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн бол айлчлалынхаа хоёр дахь өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзалт хийв.

Уулзалтынхаа үеэр Шейх Салман Халифа нийслэлийн 79-р сургуулийн талбайд 11 настай хүү амиа алдсан тухайд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр хөлбөмбөгийн спортоор хичээллэж байсан бяцхан тамирчны дурсгалыг хүндэтгэж, уг сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинээр засварлаж өгөхөөр амлалаа.

Үүний хариуд Нийслэлийн засаг дарга С.Батболд энэхүү санаачлагад талархаж буйгаа илэрхийлэн, НЗДТГ-ын зүгээс уг сургуульд хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай бусад зүйлээр хангаж, мэргэжлийн багш томилон өгч, хөлбөмбөгөөр амжилттай хичээллэдэг жишиг сургууль болгоход анхаарч ажиллана хэмээв.

Б.Эрдэнэзаяа


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доромжлоод байна уу?(202.179.25.166) 2018 оны 07 сарын 06

Хотын бүх олигтой газар нь Ми овогт уяачийн гараар л орсон байдаг биз дээ.Бүх зөвшөөрлийнх нь он нь Ми Энхболд,тэрний Улаанбаатарчууд гаргаж шидсэн Улаан хацарт хөдөөний Алим хоёрын л ажиллаж байсан үе байдаг.

0  |  0
Nus mie(172.58.40.16) 2018 оны 07 сарын 06

Gazriin naimaa ichij amidar huuhdiin ami.

0  |  0
Zochin(87.123.194.124) 2018 оны 07 сарын 05

Hotyn dargyn omnois ichij bna. Ter talbaig hotyn darga ooroo sanaavhilj zasah heregtei dh de, bas neg lobby hiij, gadaaduudaar zasuulj, ooroo tseverhen uldeh gej bna. Batboldyn ajil aa muu hijsenijh, eldev yanzyn hyamd jumaar bizness hij, oorsdoo mongo ideh zorilgoor l ijm jjm bolj bgas.

0  |  0
зочин(66.181.161.10) 2018 оны 07 сарын 05

Энэ талийгаач хүүгийн нэрэмжит болгох хэрэгтэй бас сайхан сэтгэлтэы хүмүүс. Аавуудын холбоо юм хийж өгнө гэсэн байсан сайн хүмүүс хүүгийн дурсгалыг мөнхжүүлж сургуулийнхан анд найзууд нь мөрөөдлийг нь биелүүлж алдартай тамирчид болцгоох бизээ.буянтай сайн хүү байжээ.

0  |  0
Top