“Анхаарал, Хариуцлага, Эрсдэлгүй орчин” аян эхэллээ

2018 оны 07 сарын 06

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долоон сарын нэгнээс эхлээд  хоёр сарын хугацаанд зохион байгуулах юм байна.

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар авах зарим арга хэмжээг үндэслэл болгон Нийслэлийн хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаатай хамтран хэрэгжүүлнэ.

Уг аяны хүрээнд урьдчилан сэргийлэх яриа таниулга, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих,анхааруулга шторкийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах,эрсдэлгүй орчныг үнэлэх,бэлэн байдлыг хангуулах ажлууд зохиогдох юм байна. Дүүрэг тус бүрийн гэр бүлийн хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, мэргэжлийн хяналттай хамтран ажлууд зохион байгуулж бодитой ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж холбогдох хүмүүс хэллээ.

Э.Сүрэн

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл нэгэн(103.10.22.39) 2018 оны 07 сарын 06

аян эхлээд ч нэмэр алга ахиад нэгхүүхэд эндлээ аз жаргалтай улаанбаатар биш аюул отсон хот боллоо засаг даргаа

0  |  0
Top