Завьт эргүүлийнхэн хүүхдийн амь аварлаа

2018 оны 07 сарын 06

Эргүүлээр ажилласан албан хаагчид зургадугаар сарын 28-нд найман настай хүүхдийн амийг аварсан байна.

Нийслэлийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу алба хаагчид морьт ,завьт эргүүлээр ажиллаж байгаа юм.

Хан Уул дүүргийн 11-р хороо, Маршалын гүүрний дэргэд найман настай хүүхэд голын эрэг дээрээс алга боллоо гэх дуудлагын дагуу цагдаагийн болон аврах ангийн албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж найман настай эрэгтэй хүүхдийг тус гүүрний голд урсаж байсныг авран, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Э.Сүрэн


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 06

ezeg eh ni yu harj suudag um bol

0  |  0
Top