“Хүүхдийн төлөө” гэдэг ч тэднээр мөнгө л олох гэдэг

2018 оны 07 сарын 06

Монгол Улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун Төрийн бус байгууллага бий. Үйл ажиллагаа ч гэж дээ тэднээр дамжуулан мөнгө олдог бүлэглэлүүд гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл, хүүхдэд тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх гээд бидний ирээдүйд тохиолдолж буй асар олон сөрөг зүйл бий. Уг нь хэдэн зуугаараа үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллагууд нь хамтран хүүхдийн эрх зөрчиж байгаа газарт юу юуны өмнө очиж, тэдэнд тулгамдсан асуудлыг Төрд түүчээлэн хүргэх учиртай ч тэд ийм үйл ажиллагаа явуулдаггүй.

“Эх үрсийн баяр” болоход хямд үнэтэй хэдэн чихэр жимсхэн уутлаад эмзэг бүлгийнхэнд тараалаа гэх мэтээр цахим пиар хийнэ. Хүндээр өвдсөн хүүхдийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт хйинэ, хаана мөнгө төгрөгтэй хүн байна тэндээс хандив нэрээр мөнгө татна. Эндээс орсон мөнгө 100 хувь очих ёстой хүндээ очдоггүй гэх мэт өрөөсгөл зүйлс байсаар байна.

Тэд хавар цас ханзарч, морин уралдаан эхлэхээр хүүхдэд хайртай болж эхэлдэг. Өнөө цагт морь уядаггүй улстөрч, бизнесмэн үгүй болсон цагт тэдэнд хандсан сануулга гэхээсээ илүүтэй шантааж маягийн зүйл үзүүлэн мөнгө авсан тухай баримт ч дэлгэж байсан. Хүүхдийн төлөө гэсэн уриатай энэ мэт ТББ нь чухам ямар үйл ажиллагаа явуулаад байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад гэнэт ашиг сонирхлын үүднээс сэрнэ үү гэхээс төдийлөн ач холбогдол өгдөг зүйл гэж үгүй.

Уг нь Монгол Улсад Хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж бие даасан агентлаг бий. Энэ байгууллага нь хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ч нийгэмд тэгтлээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ энэ бол Төрөөс санхүүждэг, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан том институц учраас яар аргагүй ирээдүйн эзэд хүүхэд багачуудын бодлогыг барьж яваа нь үнэн.

Тэгэхээр үүний дэргэд олон зуугаараа байх хүүхдийн төлөө гэсэн Төрийн бус байгууллагуудын хэрэг огт байхгүй. Үнэхээр хүүхдийн төлөө дуу хоолой болж, нийгэмд хүрч чаддаг бол бас өөр хэрэг. Гэтэл тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө, хүүхдээр овоглож мөнгө олох гэсэн нь илүү давамгайлж байгаа нь харамсалтай. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан болон хүүхдийн зүтгэлтнүүд удаа дараа хэлдэг ч байдал хэвээрээ байна.

Н.Баатар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чослоо(66.181.161.67) 2018 оны 07 сарын 06

Хүүхэд хөгжлийн газар гэж байгаа юмуу юу ч хийдэггүй ёстой хүүхдийн нэрээр амьдарч байгаа юм бн л даа.Хаа ч нэр нь гардаггүй ш дээ Ийм байгууллага байдаг юу юу хийсэнг тайлангаа тавиараа

0  |  0
зочин(202.9.42.5) 2018 оны 07 сарын 06

хүүхэд хөгжлийн газар гэдэг байгуулга маш өөр зорилготой хүүхдээр хөрөнгөжих гэсэн газар юм шиг нэг даргын хамаатан үгүй бол нууц амраг нь дарга болдог газар хүүхдэд огт хамаагүй

0  |  0
Top