Charles & Keith дэлгүүр албан ёсны нээлтээ хийлээ

2018 оны 07 сарын 06

Сингапурын Charles & Keith брэндийн Монгол дахь салбар дэлгүүр 06/29-ний өдөр Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт албан ёсны нээлтийн арга хэмжээгээ халуун дулаан уур амьсгалтай тэмдэглэн өнгөрүүллээ.

Залуу артист Т.Maral Charles & Keith Хавар Зун-2018 оны сурталчилгаанаас санаа аван  бадамлянхуа цэцгийг брэндийн цүнхэн дээр урлан зурж, ирсэн зочдыг цаасан дээр дүрслэн буулган бэлэг барьсан юм.

Уригдан ирсэн их хотын загварлаг бүсгүйчүүд DJ Una-гийн хөнгөн хөгжмийн хэмнэлд коктейл шимэн, амттан зооглох зуураа Charles & Keith брэндийн шинэхэн ирсэн коллекцтой танилцлаа.

Charles & Keith брэндийн гол онцлог нь дэлхийн томоохон загварын ордуудын толилуулсан бүтээлч ажлуудаас үлгэр авч хамгийн хурдтайгаар хэрэглэгчийн зах зээлд нийлүүлдэг, сүүлийн үеийн трэнд, чанартай загвар боломжийн үнэтэйд оршино.

Жилдээ 1000 гаруй загвар урлаж, долоо хоног бүр хэрэглэгчиддээ шинэ загвар танилцуулж байдаг тус брэндийн Монгол дахь салбар өнгөрсөн 05/31-нд үйл ажилагаагаа эхлүүлсэн байна.

Франчайзыг нэвтрүүлнэ гэдэг тухайн бүтээгдэхүүний тээж буй соёлыг нутагшуулах явдал байдаг. Түүний үнэ цэнийн талаар брэндийг оруулж ирсэн “Эновстайл” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энэрэл “Customer Service Experience буюу үйлчилгээний соёл, түүнийг олон улсын стандартын дагуу биечлэн хүргэж мэдрүүлнэ гэдэг маш чухал.

Charles & Keith-ийг Монголд нээж байгаа нь үйлчлүүлэгч тус брэндийн жишиг үйлчилгээг авахаас гадна яг өнөөдөр дэлхийд шинээр гарсан бүтээгдэхүүнтэй хөл нийлүүлж, Монголоосоо хугацаа алдалгүй, тухайн үнээр нь авах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Одоогоор тус брэнд дэлхийн 60 гаруй улсын 600 гаруй салбар дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байна.

Эновстайл ХХК хэрэглэгчидддээ дараагийн бэлгээ барьж энэ 7 сард CHARLES & KEITH брэндийн салбар болох ажил хэрэгч, загварлаг залууст зориулсан PEDRO эрэгтэй, эмэгтэй гутал, цүнх акссесуарын дэлгүүрийг Шангрила Моллын 1-р давхарт нээхээр төлөвлөж байна.

Утас: 7740-8899

Facebook: https://www.facebook.com/Innovstyle/

Instagram: https://www.instagram.com/innovstyle/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top