Монголын охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж эхэлсэн “Ринчин Есүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 09

Орчин үед Монгол брэндүүд маань олноор төрөх болж бид гадны бүтээгдэхүүнээс илүү дотоодын үйлдвэрлэгч нарынхаа хийсэн бүтээснийг илүүтэй сонирхох сайхан цаг үе иржээ. Түүний нэгэн тод жишээ "Ринчин Есүй " Монгол брэнд билээ. Үндэсний хувцасыг дэлхийн загварын чиг хандлагатай чадварлаг хослуулан цөөн тоогоор тансаг зэрэглэлийн материалаар бүтээгдэхүүнээ урладаг уг брэндийг салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд байнгын гоёлоо болгодог нь цөөнгүй анзаарагдах болсон. Тухайлбал, хийлч О.Байгаль, жүжигчин, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн, дуучин Ука, "Lhamour" брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Монголын маркетингийн холбооны тэргүүн Ж.Золзаяа гэх мэт олон сайхан бүсгүйчүүд тус брэндээр гоёх болжээ.

Охид бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй , ам сайтай байгаа уг брэндийн энэ удаагийн нүүр царайгаар “Тютю” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Цэрэндолгор сонгогдсон байна. Эмэгтэй хүний дотоод мөн чанар, гоо үзэсгэлэнг байгаль дэлхийтэй хослуулсан өнгө аястай болсон энэ удаагйин цуглуулга нь тус брэндийн зүгээс байгаль орчноо хайрлан хамгаалах уриалгыг түгээхэд оршсон бөгөөд Монгол оронд усны хомсдол нүүрлэж, гол мөрөн ширгэж байгаатай холбоотой байгаль орчноо нөхөн сэргээх ажилд хувь нэмрээ оруулан цуглуулгаасаа олсон ашгийн тодорхой хувийг хандивлахаа өөрийн албан ёсны нүүр номын хуудсаараа мэдэгдээд байгаа нь сайшаалтай юм.
 

https://scontent.fuln6-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/36865658_1001572543339748_3328871946736631808_n.jpg?_nc_cat=0&oh=033a25d2f9d423e816a3510055d47666&oe=5BDF2E5F



Top