Төв аймаг наадмын хоймортоо “ӨВЛИЙН ӨВГӨН” залсны учир

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам эхлэхэд ердөө ганцхан хоног үлдээд буй билээ.

Харин аймгуудын наадам энэ сарын 6-наас эхэлсэн бөгөөд, өнөөдөр Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар, Увс болон Ховд аймгийн наадам эхэлсэн байна. Өчигдөр эхэлсэн Төв аймгийн наадам эхний өдрөөсөө л дуулиан шуугиан дагуулав. Учир нь тэд наадмын хоймортоо “өвлийн өвгөн” залжээ. Үүнийг дуулсан иргэд Төв аймгийхан дөнгөж наадам эхвэл үү, үгүй юу өвөлтэй золгууллаа хэмээн жиг жуг гэлцэв.

Төв аймгийхан юуны учир өвлийн өвгөн залсан тухай тодруулахад, 20-аар зууны нэрт жүжигчин, Төрийн шагналт, олноо “өвлийн өвгөн” гэдгээрээ алдаршсан Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг угтах үйл ажиллагаа хэмээв. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нь 1919 онд Төв аймгийн Бүрэн суманд мэндэлжээ. Төв аймгийнхны бахархал болсон эл эрхэм хүмүүний 100 жилийн ой ирэх 2019 онд тохиох бөгөөд, тус аймгийхан тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

hm [ 66.181.161.124 ]      |     2018 оны 7-р сарын 10 -нд, 10:13 минутанд

shanagan 5 shavharuun 3 gdg humuus mongondoo goroijdee

иргэн [ 202.179.24.80 ]      |     2018 оны 7-р сарын 10 -нд, 06:58 минутанд

Гуя дагаж хүзүү гэж энэ дээ Баяр Наадамийн хавчуурганд Гомбосүрэн гуайн Ойг тэмдэглэж буй Төв аймгийнхан

Go to top of page