Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлана гэв

2018 оны 07 сарын 10

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 28-ий өдөр УИХ-ын дарга М.Энхболдод “60 тэрбум”-ын гэх хэргийн асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардсан 19 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл нээлттэй сонгсголын тов гараагүй байна.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2018.07.10/ “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн 25 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын дарга М. Энхболдод өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол төрийн бодлого үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Тийм учраас баяр наадам болж байгаа ч гэсэн авлигатай холбоотой асуудал бүдгэрч, урт амралттай давхцаад олон нийтийн анхаарлаас гарч болох юм гэдэг зарчмыг барьж өнөөдөр мэдээлэл хийж байна. Өмнө нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Хууль Зүйн байнгын хороонд очсон гэдэг байдлаар үндсэндээ бүдгэрч байна.

УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол заавал зохион байгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллагын хувьд томилогдсон хүнээ хамгаалж байгаа нь тодорхой болж байна. Хууль зүйн байнгын хороо өөрөө ард түмнээс сонгогдож байгуулагдсан УИХ-ын субъект. Гэтэл УИХ-ын субъект, шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байгаад харамсалтай байна.

Хууль зүйн байнгын хороонд баяр наадмын өмнөх өдөр шаардлагын хариуг хүлээнэ гэдгээ хэлсэн. Өнөөдөр 11:00 цаг хүртэл хүлээлээ. Ямар нэгэн байдлаар хариу ирсэнгүй, тийм учраас арга буюу УИХ-ын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т заасны дагуу УИХ-ын 25 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

“60 тэрбум”-ын гэх тодотголтой авлигалын гэмт хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр, Хадгаламж банк, Чингис, Самурай бондтой холбоотой замхарсан хэргүүдийг УИХ сонсох зүйтэй гэж үзэж байгаа. Нээлттэй сонсголд АТГ-ын дарга Х. Энхжаргал мэдээлэл хийх учиртай. Хуулийнхаа дагуу жилд нэг удаа тайлбар хийх ёстой байдаг.

Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж миний хувьд үзэж байгаа. Нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. Тийм учраас хэрвээ “60” тэрбумтай болон бусад авлигын хэрэгтэй холбоотой хэргүүд ийм байдалтай явах юм бол энэ ажлыг хийх ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Энэхүү асуудлыг хаалттай биш, нээлттэй чуулганаар ард түмнийхээ өмнө нь тайлбарлах нь зүйтэй юм гэж үзэж байгаа юм.

УИХ-ын тухай хуулинд нийт гишүүдийн гуравны нэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зүйн баримт бичиг байдаг.

Ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна. Тийм учраас баяр наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор эхлэх баримт бичгийг өргөн барьж байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд гурван цагийн бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа. Тэгвэл Х.Доржзодовтой нүүрэлдүүлээд эвлүүлэг биш юм уу гэдгийг камерний өмнө асуух гээд байгаа болохоос биш тэр хүнийг гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу гэдгийг шалган тогтоохгүй ажиллагаа хийхгүй.

Үнэхээр эвлүүлэг гэж үзэж байгаа бол нийт УИХ-ын гишүүний өмнө нээлттэй сонсгол дээр үүнийгээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ энэ эвлүүлэг биш бол тэр хүн уучлалт гуйж болно” гэв.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эвлүүлэг энд тэнд би(103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Элбэгдорж өөрөө гүйж очин үсчин болж өөрийгөө шоолох хүн мөн үү!?Үгүйл байхгүй юу даа. Ёстой жинхэнэ амьд эвлүүлэг гэж хэлдэг юм

0  |  0
Хам хүчин хийсэн үү(103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Хэдэн удаа түгжилдсэн ээ одоо ард иргэдэд тайлагна. Бас Сэлэнгэ аймагт хүүхэн хүчиндсэн нь хүчирхийлэл мөн биздээ. Гантулгаас ямар ялгаатай хэрэг вэ?! Ард түмэндээ микорфоны өмнө ирээд тайлбарлана уу

0  |  0
хаашаа урвахыг ах за(103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Зүгээр зөндөө л асуусан.Энхболд ч зөндөө л микрофоны өмнө хариулт өгсөн. Ямар микрофоны өмнө хэлвэл болох юм бэ?Хэдэн удаа хэлвэл болох вэ ? Одоо Ээл дараагүй юм гэж байж болохгүй ээ Оюун-Эрдэнэ ээ! Одоо та Энхтүвшингийн гарын үсгийг дуурайлгаж зураад АНУ-аад явуулсан,Н,Энхбаярыг ерөнхийлогчөөр нэр дэвшихэд дагаж далдагнаж дэжинээ,дараа нь унаж явахад явхад нь түлхэж гудаманд жагсаал зохион байлуулснаа гээд олон түмэнд уралт гэж харагдаж байгаа үйлдэлээ ард иргэддээ микрофоны араас тайлбарлаад цаашид хэнийг түлхэхээ илд тод зарална уу? Одоо Ерөнхийнүүдийн зараалаар хэн рүү дайрахаар бэлтгэж

0  |  0
Зочин(103.57.93.185) 2018 оны 07 сарын 14

Намын нэр дор гишүүн болчихоод одоо өөрийгөө хэн гэж бодоод байгаа хүн бэ эр хүнийхээ хувьд маргааш гэдгийг мэдэхгүй увайгүй амьтан байнаа өөрийгөө их том дараагийн сонгуульд гарна гээд зүүдэлчихээд Сэржмаа чадахгүй яваа нөхөр байна ард түмэн 76 г хэн нь хэн бэ гэдгийг ярьж хэлж байгаагаар чинь сайн таньдаг болсон чи дандаа хар энергитэй юм ярьдаг хүйтэн хүн шүүдээ

0  |  0
Зочин(66.181.161.126) 2018 оны 07 сарын 13

8 р Богд энэ нам 100 жилийн дараа өөрөө өөрсдийгөө тараагаад дуусгана гавъяа ч байгуулна, гай тарьна .гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэр нь л болж бна. Дэлхийд 100 жил болж бга коммунист нам байгаа юм уу.

0  |  0
Зочин(103.10.22.98) 2018 оны 07 сарын 11

Нам бус жмрийн иргэний хувьд хэлэхэд энэ нөхөр бол зүгээр л өөрийгөө худалдаж нөхрийнхөө араас хутга шаадаж Дүлзэн царай л харагдаад байна.

0  |  0
Зочин(103.10.22.98) 2018 оны 07 сарын 11

Энэ популист нөхрийг дараагийн сонгуулиас өмнө намаасаа зайлуул иймэрхүү урвагч нар АН-д л байвал таарна .Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж энэ дээ.Би нам бус жирийн иргэний хувьд энэ хүн надад их муухай урвагчийн дүрээр л харагдаж байна даа.

0  |  0
99(27.123.214.123) 2018 оны 07 сарын 11

Mongol humuus Oyunerdeniig demjij bna , . muu hujaa trolluudaa ta nar udahgui mohno

0  |  0
Зочин(202.9.40.67) 2018 оны 07 сарын 11

энэ жэнкогийн даалгавараар явж бна тийм шударга юм бол эрдэнэтийн 49 хувийн тодорхой луйварыг шийдүүл урвагч дүлзэн

0  |  0
зочин(202.9.42.3) 2018 оны 07 сарын 11

энэ баас одоо хэрүүлээс өөр хийх ажил байна уу. толгой нь эргэсэн өвчтэй эр . их хуралд орж ирээд л шүлсээ үсэргээд хэрэлдээд суух . өөрийхөө тэнэг гэдгээл сайн харуулж байгаа. ойрхон гарвал шанаа өгөх юмсан .сагсуу хүнд хүнд гар л тус болно

0  |  0
О г дэмжигч(66.181.160.93) 2018 оны 07 сарын 11

Энэ бол үнэхээр учрыг нь олох гүйгээр орхиж яав ч болохгүй асуудал

0  |  0
Zochin.(59.153.115.136) 2018 оны 07 сарын 10

Маш зөв.Амжилт хүсье

0  |  0
ДОКО(66.181.161.59) 2018 оны 07 сарын 10

Оюун Эрдэнэ нэг цагт амаа бариулаад таг болно. Исвэл МАХН аа гарахаас өөр аргагүй байдалд хүрнэ.

0  |  0
Oko(66.181.160.107) 2018 оны 07 сарын 10

zuv shuu demjij bnaa

0  |  0
энхболд(27.123.214.106) 2018 оны 07 сарын 10

хулгайч нар хулгайч нараа өмөөрч үхэхнэээ сэтгэгдэл бичиж бгаа хулгайч нараа эх орон үр хүүхэд чинь энэ Улсад үлдэнэ

0  |  0
Лалрууд(150.129.142.242) 2018 оны 07 сарын 10

Энэ дор бичээд бгаа энхболдын бууны нохойнууд хол очиж хуцаарай Оюунэрдэнэ эр хурга танихгүй ч гэсэн дүүг дэмжинэ олон юм хуцаад бгаа гөлөгнүүдийг хараал идэг

0  |  0
ИРГЭН(202.9.42.8) 2018 оны 07 сарын 10

МЭДЛЭГТЭЙ ГЭЖ БАЯРЛАСАН ЧИНЬ ШАЛ ХЭРЭГГҮЙ АМЬТАН ЮМ.УЛАЙРАХАА БОЛИОСОЙ.НЭР ХҮНД ЧИНЬ СЭВТЭЖ ГҮЙЦЛЭЭ.ҮЗНН ЯДАЖ БНА

0  |  0
zochin(66.181.178.235) 2018 оны 07 сарын 10

eldev.yanzyn..gutgelguud.ih.l.bichij.bna.bitgi.shantraarai.unen.zaaval.yaldag.jamtai.sain.yamand.sadaa.mundahgui.gegcheer.Enhboldoos.yamar.uildel.hiij.bolzoshgui.tulbolgoomjtoi.baigaarai

0  |  0
zochin(66.181.178.235) 2018 оны 07 сарын 10

yostoi.zuv.tanyg.mash.ih.demjij.bna.huulia.barimtalj.ajillahyg.M.Enhboldoos.shaardaj.bna.

0  |  0
ХММ(103.212.119.79) 2018 оны 07 сарын 10

ЭНЭ ханцуйндаа хутгатай баньд одоо болиоо л гэмээр бна даа шоу чинь хэрээс хэтэрлээ.

0  |  0
Songogch(59.153.115.183) 2018 оны 07 сарын 10

Bitgii shantraarai!!! Ard olon demjij baigaa Avilgaliin ginjiig taslaya!!!

0  |  0
Michael Wesley(66.181.161.53) 2018 оны 07 сарын 10

Энэ голог яагаад ингээд гэнэт дуу шуу орчихвоо? Хурга тэжээвэл тосдоно, бэлтрэг тэжээвэл цусдана гэж энэ дээ

0  |  0
Ард(66.181.161.16) 2018 оны 07 сарын 10

Женкогийн угаадасны гөлөг чи ч гэсэн зайл

0  |  0
олон но байна(103.57.93.199) 2018 оны 07 сарын 10

Оюун-Эрэнэ ээ!Та шудраг нэнэн гэчээр баг хийж оюун санааны хүчирхийлэл хийгээд байна уу даа гэлтэй. Алив асуудал хэм хэмжээтэй. Сонгууль болдгоороо болж таныг ард түмэн шудрага гээд бодчихвол эрхэм гишүүнээс эхлээд их хурлын дарга,эрөнхий сайд,ерөнхийлөгч блгоод л өгнө ш дээ. Жаахан тэвчвэл ямар вэ!Яарвал даарна гэж үг бий. Шудрага,ёс зүй гээд ярьвал ”60 тэрбумаас” том олон асуудал бий. Яагаад зөөвөл Энхболд гэдэг хүнийг хорхойтой араандаа зуух болов!?Нэг л сэжигтэй, сонирхол татсан сэдэв болчихлоо. Хэн нь ёс зүй баримталдаг, хэн нь ёс зүй ярьдаг хүнийг хараар будаад байгаа нь нэг л бүрхэг бол

0  |  0
Иргэн(66.181.167.75) 2018 оны 07 сарын 10

Бусдад барцаалагдсан хүн гэж хэцүү байдаг бололтой???... МАН маш том том үнэт зүйлтэй нам???... Харин ийм жудаггүйчүүд үнэндээ энэ намыг баллах шинжтэй байна.

0  |  0
60 тэрбумынхан зайл(27.123.212.130) 2018 оны 07 сарын 10

Ийм хэдэн залуус МАН-ыг шинэчлэнэ дээ. Хүрэлсүх 60 тэрбумынхантайгаа дараагийн сонгуульд оролцвол ард түмэн салаавч өгөх болно.

0  |  0
Top