Д.Трамп олон тэрбумын хөрөнгөө охиндоо бүрэн өвлүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 10

Тэнгэр баганадсан өндөр цамхгуудын загал­майлсан эцэг, тэрбумтан Доналд Трамп өдгөө 70 настай агаад АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин ерөнхийлөгчөөр нэрлэгдээд буй.

Түүний хөрөнгийг энэ оны байдлаар 500 тэрбум хэмээн тооцоолоод байгаа ч тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлгээ бүрэн гаргасан удаа үгүй билээ. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнөхөн охиддоо өв залгамжуулж, хөрөнгийнхөө чамгүй хэсгийг хуваасан билээ.

АНУ, Европоор зогсохгүй Ази болон далайн орнуудад түүний агуу нэрийг залсан “Трампын цамхагууд” ээлж дараалан баригдсаар л байгаа. Зөвхөн бизнесийн ашиг олдог төдийгүй өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан бизнесмэн эр. Энэ цамхагт үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компанийн нэр хүнд өсдөг. Мөн Трампын цамхагт амьдрах нь ч нэр хүндийн хэрэг учраас дэлхийн баячууд зөвхөн түүн рүү хошуурдаг болсон.

Өвөрмөц сэтгэлгээтэй Трамп хувийн орон зайд халдлаа хэмээн үздэг учир хүнтэй гар барьж мэндлэх дургүй.

Д.Трампын бизнесийн эзэнт гүрэнд юу тохиолдох нь, том хүүхдүүд нь аавынхаа удирдлагыг гартаа авах уу гэдэг нь хамгийн сонирхол татам үйл явдал хэвээр байна. Доналд Трамп гэр бүлийнхээ бизнесийг хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч явна, эсвэл компаниудаа сохор азанд найдан үлдээнэ гэж ярьж байсан ч түүний охин бизнесийг нь амжилттай үргэлжлүүлж байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top