Ерөнхийлөгч Х.Баттулга: Өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа

2018 оны 07 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж:

“Наадамчин олон монголчууд аа,

Манай улсад морилон ирсэн гадаадын жуулчид, анд нөхөд өө

Монголын төрт ёсны их цэнгэл – МОНГОЛ НААДАМД тавтай морилно уу.

Бидний өвөг дээдэс нэн эртнээс морьдынхоо хурдыг, биеийнхээ хүчийг, харааныхаа хурцыг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илрэл нь МОНГОЛ НААДАМ юм. Түүх сөхвөл бөх барилдаж, үзэгчид тойрон баясч буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9 мянга гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай байдаг юм байна. Энэ бол наадам лавтай 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг харуулсан тод баримт юм.

Дэлхийн олон улс үндэстнүүд хуран цуглаж, цэнгэн баясахдаа хурд, хүч, авхаалж самбаагаа сорих эрмэлзэлтэй байдгаас спортын цэнгээн наадмууд үүсч, уламжлал болсон гэж үздэг. МОНГОЛ НААДАМ бол нүүдэлчин ард түмнүүдийн хувьд эртний грекийн Олимпийн наадмаас дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй их цэнгэл наадам байсаар ирсэн билээ.

Монголчууд наадмын үеэр сөргөлдөөн, зөрчил тэмцлээ зогсоож, эв эеийг эрхэмлэн элдэв улстөржилт, талцлаас ангид наадахыг эрхэмлэж, мөрдөж ирсэн. Наадам бол бүх ард түмний эв нэгдэл, ойлголцлын баяр, энэ бол спортын их цэнгүүн юм. Үеийн үед ийм л байсан. Өнөө цагт ч өвгөдөөс өвлөсөн уламжлалаа даган сайхан наадаж байна.

Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа.

МОНГОЛ НААДАМ бол спортын уралдаан тэмцээнээс гадна бидний өв уламжлал, үндэсний соёл урлагийг бахдан харах өргөн боломжийг олгодог цэнгүүн билээ. Монголын дуу гэвэл моторын дуу биш морьтон ардын гайхам соёл, урлаг болохыг хүрэлцэн ирсэн зочид, жуулчид минь дэргэдээс нь харж, мэдрээсэй гэж монгол наадамчид хүсэж байна.

Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид, анд нөхдөдөө Монгол наадмын мэндийг тусгайлан дэвшүүлье. Та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.

Ингээд Үндэсний их баяр цэнгэл – МОНГОЛ НААДАМ эхэлж байгааг Та бүхэнд дуулгая.

Морьд бүхэн хурдан байг, сум бүр мэргэн тусаг, бөх болгон бяртай байг.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол наадам өнөд оршиг ээ.

Өлзий жаргалан үүр уртад нэмэгдэх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж дууссаны дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхлэв.  Төргийн тэргүүн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.18.123) 2018 оны 07 сарын 15

ruyyndger

0  |  0
zochin(64.119.18.123) 2018 оны 07 сарын 15

ruyyndger

0  |  0
зочин(64.119.18.123) 2018 оны 07 сарын 15

tsalin tetveveree nemj hezee bayarluulah ve

0  |  0
зочин(64.119.18.123) 2018 оны 07 сарын 15

tsalin tetveveree nemj hezee bayarluulah ve

0  |  0
zochin(64.119.18.123) 2018 оны 07 сарын 15

mongol yalna geed songuulid yallaa tsalin tetgeveree amlasnaaraa yalj ard tumnee hezee bayarluulah ve

0  |  0
зояин(66.181.161.123) 2018 оны 07 сарын 11

эхнэр хүүхэд харах гэуж бичээд байгаа юмс асан өряаагүй юм.Элдвээр гоочлох муулах гэу ядяих юм. Дээлээ соль гэх шиг .өөрсдөө эхнэр хүүхдэж хүн шиг авч яваа .арчаагүй эряүүд ыусдын эхнэрийг шүлэнгэтэн харах гээд байдаг гэсэн шүү.бусдад эхнжр бн уу.үгүй юу хэнд ч пад үгүй .дээл малгайг солих шаардлагагүй дандаа өдөр бүр өмсөөгүй 1 2удаа өмсөж бн. 4Жил өмсөхөд болно.зөв ерөнхийлөгч шүү

0  |  0
mongoliin irgen(210.92.242.140) 2018 оны 07 сарын 11

Terguun hatagtaigaa harya

0  |  0
Наадамлагч(64.119.16.250) 2018 оны 07 сарын 11

Хурд, хуч, эв нэгдэл хөгжил дэвшил Гэр бул үр хүүхэд аз жаргал Аз жаргал хөгжил дэвшил монгол орон . Нээлтийг ингэж ойлгов. Наранбаатар болон комиссынхонд баяр хүргэе! Баярлалаа.

0  |  0
Зочин(43.242.243.189) 2018 оны 07 сарын 11

Монгол хүн цагаан сар болон наадмаар шинэ дээл хувцас өмсдөгсөн дөө но төрийн тэргүүн дэндүү даруу болох гэж ядаад бх юмдаа. Дээл малгайгаа солихчих хөрөнгөтэй л баймаарсан даа. Ямар ч арга хэмжээн дээр өөрийнхөөрөө үг хэлчихэж чадахгүй юмдаа хөөрхий гэж дээ… Наадмын нээлт бол маш сайхан боллоо. Найруулагч болон оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Монголчууд минь сайхан наадаарай.

0  |  0
Z(194.230.155.157) 2018 оны 07 сарын 11

Ehneree nuudag erungiilugch bas bnaa mongold l bn . Humasaa nuusan muur shig...

0  |  0
Би(103.57.95.69) 2018 оны 07 сарын 11

Ерөнхийлөгч маань сайхан үг хэллээ. Харин яагаад үгээ дуус- гаагүй байхад нь хөгжим эгшиг- лүүлчихэв ээ.

0  |  0
Top