Говийн харваачид одтой байна

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын шагайн харвааны  наадамд нийт 70 гаруй багийн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Өчигдөр нээлтээ хийж албан ёсоор тэмцээнээ эхлүүлсэн шагайчдаас шөвгийн наймад өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэлжээ. Одоогийн байдлаар Үлэмж дархан мэргэн С.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг, Гарамгай мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг шөвгийн наймд шалгарчээ. Дорноговь аймгийн баг нь Төрийн баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, арваад удаа эхний гурван байрт шалгарсан алдартай баг бол Өмнөговь аймгийн баг ч тэдний хойноос  амжилтаараа нэхэж яваа баг юм байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

asdfg [ 193.154.232.188 ]      |     7-р сарын 11 -нд, 12:12 минутанд

jun soliotoi zurag be

Go to top of page