Арслан Р.Пүрэвдагва, Ж.Бат-Эрдэнэ нар уналаа

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 12

Дархан аварга Г.Өсөхбаяраар магнайлуулсан Улсын дөрвөн аварга, Э.Бүрэнтөгс тэргүүтэй Улсын таван арслангаар тэргүүлсэн хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлсэн. Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлсэн даруйд Улсын арслан Р.Пүрэвдагва Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул аймгийн арслан Б.Даваа-Очирт өвдөг шороодож, Аймгийн арслан маань начны даваанд дөхөж очлоо. Тэгвэл энэ даваанд Баянхонгор аймгийн харъяат Цэргийн арслан Д.Цэрэнтогтох Улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв давсан юм.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top