Ш.Мөнгөнбаатар нарын гурван харцага төрлөө

2018 оны 07 сарын 13

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд шинээр начин цолны босго давсан бөхчүүд зоригтойхон хүч үзсэн.

Энэ давааны салхийг хагалж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат аймгийн арслан Н.Золбоо начин цолны болзол хангаад байсан Цэргийн арслан Д.Цэрэнтогтохоор Харцага цолны болзол хангасан. Мөнхүү  Завхан аймгийн Отгон сумын харъяат Аймгийн арслан Т.Бэгзсүрэн Улсын гарьд Н.Ганбаатараар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар  Улсын харцага А.Цацабшираар тус тус давж харцага цолны бозол хангалаа.

Үүнээс гадна Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар учраа бөхөө даваад буй.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top