Заан цолтонгүй наадам

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 13

Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол Улсаа байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба шинээр харцага цолны болзол хангаад буй Ш.Мөнгөнбаатарыг амлан барилдаад давсан.

Харин Улсын аварга С.Мөнхбат Аймгийн арслан Т.Бэгзсүрэнг, Улсын арслан Н.Батсуурь Аймгийн арслан Н.Золбоог давж, энэ даваанд тунан барилдсан Улсын заан Н.Жаргалбаяр Улсын арслан Ц.Содномдорж өвдөг шороодсноор энэ жилийн наадамд заан цолтон төрөх боломжгүй боллоо. Хүчит бөхийн барилдааны наймын даваанд цолны эрэмбээр Ч.Санжаадамба аварга гурван бөхөөс ам авна.

С.Ууган

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1478528(103.10.22.90) 2018 оны 07 сарын 13

ene jil mongogui l bgaa yum bna daa

0  |  0
Top