Сумоч Д.Дагвадорж 10.000 ам.доллар өгнө

2018 оны 07 сарын 14

Биднийг наадамдаа бэлдээд завгүй байх үед буюу долдугаар сарын 8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүний амь эрсдэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг болжээ. Тиймээс мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж япончуудад тусламж үзүүлж, хандив өргөхийг уриалжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа жиргэхдээ “Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас эхлээд эдийн засгийн бэрхшээлтэй хүнд үед байнга тусламжийн гараа сунгаж байсан нь Япон улс. Тиймээс бид одоо л тусламжийн гараа сунгах ёстой. Та бүхнээсээ Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Миний бие хувийн зүгээс 10000 ам.доллар хандивлаж байна” хэмээжээ.

Харин энэхүү жиргээг үзсэн хүмүүс “Японы мэргэжлийн сумод ид хаваа гайхуулж явсан Д.Дагвадоржийн хувьд арлын орноос амьдралаа босгосон гэхэд болно. Тэгэхээр ийм хүнд үед нь аварга маань 10 мянган ам.доллар бус 100 мянган ам.доллар хандивлах ч багадна. Нэг сая ам.доллар хандивлах хэрэгтэй” хэмээн хариу бичсэн байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.152) 2018 оны 07 сарын 16

Дагваа иймхэн юм өгч байгаа нь бусдыг бол битгий өг гэсэнтэй адил болж

эргэлзээ (66.181.161.63) 2018 оны 07 сарын 16

Бид Японы МОБИКОМ д 23 жил маш ихийг сайн дураар хандивласан. Одоо ч Ирээдуйд ч хандивлах шинжтэй.

ард түмэн өргүй(103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Би японд өгөггүй ээ. Харин - хөршдөө бол өөр шүү. Өгөө,аваа байж болно оо

Бидэнд хүртээлгүй ээ(103.57.93.199) 2018 оны 07 сарын 15

Өглөгтэйгээрээ, дуртайгаараа өөрөө л өг.Дагваа минь ээ Бусдыг урайлан дуудаж хөлдөө чирэх хэрэггүй. Ард түмэн Японоос гүйлаг гүйгаагүй ээ. Гуйлаг гуйж гуйланчин царайлсан төрийн түшээд өг ч болох

Кк(202.9.42.5) 2018 оны 07 сарын 15

Энэ улсын буянд амьдралд залгаж мөнгөний бараа харсан хүмүүс өгөх хэрэгтэйшдэ 10 мянга байтугай өгөөч дагваа!!! Би солонгосын буянд жоохон юмтай болсон тул со нуудад өгнө ккк

иргэн(202.179.24.120) 2018 оны 07 сарын 14

тэг тэг хэдийг ч өгсөн Дур шүү дээ

Top