УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Японы гамшигт өртсөн иргэдэд туслахаа илэрхийлжээ

Энэ сарын 8-10 ны өдрүүдэд Япон улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын баруун хэсэгт үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод байгаа юм. Гамшгийн улмаас 200 орчим хүн амь насаа алдаж, 30 орчим хүн сураггүй алга болсон байна. Тиймээс УИХ ын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өчигдөр орой Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзжээ.

Тэрээр Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувиар тус улсад болсон гамшигт үзэгдлийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр Япон улсад туслах асуудлаар Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувиар онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлжээ. Мөн уг асуудлаар Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхантай уулзаж, туслах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна. 

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

ДАЙН [ 202.55.191.205 ]      |     7-р сарын 16 -нд, 07:01 минутанд

Хачиг Луузан [ 103.57.93.37 ] | Бямба, 05:10 минутанд Хурдан ажил хэрэг болгоод туслаарай.Энэ улс монголын хамгийн том донор орон....1939 ОН..........1945 ОНЫГ БАС БОДООРОЙ ....

зочин [ 122.201.21.245 ]      |     7-р сарын 16 -нд, 01:35 минутанд

Ногоон нуур орчмын гудмаар яваад үздэг болоосой

Өрөө төлөх нь [ 103.57.93.199 ]      |     7-р сарын 15 -нд, 09:47 минутанд

Долгорсүэргийнхэн Өвөрхангайн хужирт сумынхаа нутгаас л өгдөө. Бидэнд баян улсын иргэдэд илүүчлэх юм тааруухан л даа. Тэгээд ч тэднээс авсан юм байхгүй. Өглөгтэй хүн байвал энэ хэцүү үед нь ухамсараар л өгөх хэрэгтэй

Tur [ 95.223.44.212 ]      |     7-р сарын 15 -нд, 07:01 минутанд

Uguud baih munggvi uls shv manaih bga zvileeree tuslay heden ger maliin mahaaraa tuslamj ug

Хачиг Луузан [ 103.57.93.37 ]      |     7-р сарын 14 -нд, 05:10 минутанд

Хурдан ажил хэрэг болгоод туслаарай.Энэ улс монголын хамгийн том донор орон.

Go to top of page