Туул голд дөрвөн настай хүүхэд осолдож, амиа алдлаа

Өнөөдөр Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд усанд осолдож, амиа алджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Өнөөдөр 14:00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос дөрвөн настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон. Хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

18:00 цагийн байдлаар хүүхдийн ар гэрийнхнийг олж тогтоогоод байна. Голын ойролцоо амьдардаг айлын хүүхэд тул гэрийнхэн нь гадаа тоглож байгаа гэж бодож байсан бололтой. Одоогоор цочролд орсон байдалтай байна. Туул гол үертэй хүмүүс гол дагуу их амарч зугаалж байгаа, мөн голын ойр орчимд амьдардаг иргэд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг анхааруулж байна" гэв.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Монгол [ 64.119.21.108 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 08:39 минутанд

Хогийн хөгийн эцэг эх нэр зүүсэн оркууд байх юм аа, үр хүүхдээ анзаарч чадахгүй. Одоо хэнийг буруутгаж т1х бол доо.

Zochin [ 66.181.181.22 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 01:54 минутанд

Uchigdur tereljiin tuul goliin ergeer bituu humuus tomchuul ni tzAna suuzan huuheduudee anzaarz bgaa ch yum bhgui beer arhi tawizgaazan turgen ursgaltai gunzgii hesegt ni huuhduud ni usand toglool bhiin arai l yum bnlee, unheer heneggui orkuud bhinma, huduunii zamd nuguul pruis tenguud l ursgal suruud uraldaal murguldun aldaal yawhiin yaltchgui uher orkuud tegeel awaar osol hiigeed uursduu ch uheed busdaad gai bolood odoo yay gehewdee utsan chinee ulaan amia awaad yawzgaaj chadahgui bol uhej l bhaas hphi ni l gemeer

Go to top of page