Сумын наадмаар эмнэлэгтээ машин бэлэглэжээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан наадмынхаа үеэр сумын иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, сувилгаа, эмнэлэг үйлчилгээгээ сайжруулахад нь туслах зорилготойгоор Приус машин бэлэглэжээ. Энэ сайхан мэдээг дуулгасан Б.Болдсайхан эмч нүүр номондоо "Би сумын эмч байхдаа бакалаа элэгдтэл шөнө өдөргүй явж, өвчлөл их үед бакалтайгаа л хэвтэв үү үгүй юу  дараагийн дуудлага ирдэг байж билээ. Сумын хөдөлмөрчдөд эмнэлэг үйлчилгээг түргэн шуурхай болгох хамгийн тохиромжтой арга бол төв дотороо холхих унаа яах аргагүй мөн.
Сэврэй суманд ажиллаж байхад  хөдөө уулын мухарт ганц бие эмэгтэй төрөөд ихэс нь гарахгүй хоёр хоноод байхад хүн таарч суманд хэл өгснөөр би донор болох хүний хамт очиж билээ. Нүүр нь цайчихсан амьтай голтой байсан хүнд эхэсийг нь гардаж арай чүү салгаад, цус залгаж, эмчилгээг хийснээр амийг нь аварч билээ" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

зоо [ 66.181.161.92 ]      |     2018 оны 7-р сарын 18 -нд, 00:55 минутанд

Аль аймаг сум хурдан хөгжиж хүн ард нь нутгийнхаа нүүр царайг өөд нь татахыг хармаар байнадаа Булган аймаг юм юмаараа анхдаг л гэдэг аймаар хоцрогдсон төвтэй юм байсан .Өвөрхангай овоо аймагтаа байшин энэ тэр барьсан бололтой бсн.Баянхогор бага юм хийдэг юм шиг бсн.Хөвсгөл их хөгжмөөр юм бахь байдгаараа байх юм. Ер нь аймгийн төвүүд хэдэн жилиин өмнөөсөө ч соц үеэсээ хойш олигтой нүүр царайгаа олон жил барьж бүтээхгүй юугаа хийгээд байнаа.ээлжилж засаг барьж идэж цуж цөлмөөд.олигтой 4эгнээ зам ч баричихгү юм Нутаг нутгийн замаа хэгхэн барисанг нутгаас нь хармаар.Юун хурдны зам барих

зоо [ 66.181.161.92 ]      |     2018 оны 7-р сарын 18 -нд, 00:40 минутанд

Хөдөөнөөс төрсөн нэр алдартай болсон гавьяат болсон хзмүүс төрсөн сум.орон нутагтаа ер юм өгөхгүй юмаа.Ерөнхийлөгч улсын их хуралд ч бн.төрсөн сум багтаа хувиасаа өгч чадахгүй төсвийн юмнаас аваад хувиасаа өгсөн юм шиг маадайж пээдийгээд тууз хайчлаад ичдэггүй ширэн нүүрнүүдэ.тэр бизнэсмэн нар ч гэсэдээ

иргэн [ 66.181.178.212 ]      |     2018 оны 7-р сарын 17 -нд, 12:02 минутанд

маш сайхан эх оронч санаачлага байна,ямар хүн санаачилсан юм болдоо

Нараа [ 202.179.24.150 ]      |     2018 оны 7-р сарын 16 -нд, 04:37 минутанд

Түрүүлсэн бөхөд өгч байгаа олон шагналын нэгийг ядаж сумын эмнэлэгт хандив болгож өгмөөр юм. Монголчууд агуу хийрхэлд автахаа болимоор байна

зочин [ 203.91.118.247 ]      |     2018 оны 7-р сарын 16 -нд, 02:19 минутанд

Батсууриа олон машиныхаа нэгийг зарж сумдаа эмнэлгийн тэрэгтэй болгож үз, тэгвэл олон хүний амь аврах болно.

иргэн [ 202.179.27.169 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 10:16 минутанд

муусайн Дөрвөдүүд Галзуурч байх шив нэг нэгэндээ 11н өрөө Хаус бэлэглэлээ энэ тэр гээд

Go to top of page