ДАШТ: Бельгийн шигшээ баг ХҮРЭЛ медалийн эзэд боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 16

Өчигдөр орой Санкт Петрбург хотын стадионд хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар байрын төлөө тоглолт Бельги, Английн шигшээ багуудын хооронд өрнөж, “Улаан чөтгөрүүд” 2:0 харьцаатайгаар “Гурван арслан”-гуудыг буулгаж авлаа.

Тоглолтын эхний болон сүүлийн 10 минутад Бельгичүүд Английн хаалганд бөмбөг оруулснаар тоглолт үндсэн цагтаа дууссан юм. Тоглолтын турш Англичууд олон аюултай довтолгоог гүйцэтгэсэн боловч ганц нь ч гоол болж чадсангүй.

Харин өнөөдөр орой Москва хотын Лужники стадионд ДАШТ-ий сүүлчийн тоглолт Франц, Хорватын шигшээ багуудын хооронд болж, дэлхийн аваргын алтан цомыг хэн нь өргөхөө шийдэх юм.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top