“Зориг”-гүй 20 жилийн ХОРИГГҮЙ ТӨР

Зориг гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар тольд “хүч чадалтай, итгэж найдсан, сэтгэлийн тэмүүлэл, найдлага” хэмээн тайлбарлажээ. Нөгөөтэйгүүр бид энэ үгийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг С.Зоригоор төлөөлүүлэн боддог билээ. Ер аль нь байлаа ч нэг л утга мэт санагддагийг нуух юун. Тэр бол Монголчуудын хувьд итгэл найдвар, хүч чадал, хүсэл тэмүүлэл нь байсан юм.

Эрх чөлөө, агаар хоёрыг энгийн үед ямар үнэ цэнэтэйг нь хүн огт ойлгодоггүй. Хаагдаж, боогдоод ирэхээр энэ хоёр шиг хэрэгтэй зүйл үгүйг ойлгодог гэдэг. Гэтэл 28 жилийн өмнөж тэмцэж, өлсгөлөн зарлаж явсан залуусын хүссэн эрх чөлөө, ардчилал өнөөдрийнх яг мөн үү. Энэ асуултын хариуг судлаачид, тэр цаг үед жагсаж явсан хүмүүс, тэр цаг үеэс хойш төрийн ажилд их, бага хэмжээгээр оролцож, хийж явсан эрхмүүд өөр өөрсдийнхөөрөө тайлбарладаг.

Гэхдээ үндсэн утга нь бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал юм. Энэ онол өнөөдөр ч хүчин төгөлдөр, бусад орнууд дагаж мөрдсөөр буй. Харамсалтай нь манай энэ цагийн нийгэм, төрийг тодорхойлж хэлэх оновчтой үг байхгүй л дээ.

Магадгүй 1990 оноос хойших төр, нийгмийн шилжилтийн үеийг С.Зориг агсныг нас барахаас өмнө, нас барснаас хойш гэж ангилах хэрэгтэй болно. Ардчилал, эрх чөлөө зөв голдиролдоо орох хүртэл ингэж нэрлэж, ярьсаар л байх биз. Учир нь 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас С.Зориг агсныг гэртээ хэрцгийгээр хөнөөлгөх хүртэл монголын төр дэгтэй, журамтай, хуультай байжээ. Өнөө цагийн төрийг хуульгүй, дүрэмгүй, дэггүй гэж байгаа юм биш. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон манай төр энэхүү эрхэм зорилгоо умартсан гэх гэсэн юм.

Харин С.Зориг “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” хэмээн хүнээ дээдэлсэн төр байгуулахыг эрхэм зорилгоо болгож байв. Тиймээс л ард түмэн өнөөдрийн нийгэм С.Зоригийг амьд байсан бол ямар байх байсан тухай таамаглал дэвшүүлэн ярилцдаг.

Хориг гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар тольд “хориул тавих, хорих үйл хийх” хэмээн тайлбарлажээ. Тэгэхээр “хориггүй төр” гэсний утга нь одоо цагийн төрийн эрхмүүд дур зоргоороо аашилж, юу дуртайгаа хийж байгаа үйлийг л хэлсэн хэрэг. Хэрэв хэн нэгэн болон хэсэг бүлэг хүмүүс ард түмнийхээ эсрэг үйл хийж, худал амлалт өгч, хэлсэн амандаа хүрэхгүй байх, хээл хахуульд автаж, албан тушаалын хойноос улайран тэмцэхэд хориг буюу хориул тавих хэрэгтэй. Буруу, зөвийг нь тунгааж, худал үнэнийг нь ялгах чин сэтгэл, үнэнч зан, хатуу зориг хэрэгтэй. Ингэж байж төр зөв чиглэлээр оршин тогтнох учиртай гэдэг. Даанч тухайн үед олон хүний эрх ашиг хөндөгдөж, дур зоргоороо авирлахад нь саад болж байсан учир түүнийг хөнөөжээ. Хөнөөсөн гэдгийг нь хуулиар нотолсон, хөнөөсөн хүмүүсийг нь 16 жилийн дараа олсон, ялласан, одоо зөвхөн захиалагч нь хэн байв гэдгийг л мэдэх дутуу. Эсвэл мэдэгдэх дутуу.

Нэг ёсондоо С.Зоригийг хөнөөснөөр улс төрчид “эрх чөлөө”-гөө олж авсан хэрэг. Ингэснээр тэд албан тушаал, хээл хахуулиа дур зоргоороо өгч авалцсан хэрэг. Үүнийг өнгөрсөн 18 жилийн төр, өнөөдрийн Монголын улс төр, нийгмийн байдлаас төвөггүйхэн мэдэж болно. Анх жагсаж асан учир шалтгаан, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэм Ардчилсан намын нэр л болж үлджээ.

Ардчилал бол …хэлэлцээрээр явагддаг засаглал юм.

Жон Стуарт Милл

Ардчилал бол хүмүүсийг зохих хэмжээнээс нь илүүгүй байдлаар захирах явдлыг баталгаажуулдаг систем юм.

Жорж Бернард Шоу

Ардчилал бол хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн.

Абрагам Линкольн

Ардчиллын эсрэг хамгийн бат асуудал бол жирийн сонгогчтой хийсэн таван минутын яриа юм.

Уинстон Черчилль

Бусад туршигдаж байсан засаглалуудыг эс тооцвол ардчилал бол хамгийн муу төрлийн засаглал юм.

Уинстон Черчилль

Ардчилал бол өшөөгөө авах хамгийн дөт арга

Беназир Бхутто

Б.Баргужин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

Зочин [ 202.70.34.130 ]      |     7-р сарын 22 -нд, 01:13 минутанд

ЗОРИГЫН ХЭРЭГ ӨНӨӨДӨР ХЭНД АШИГТАЙ БАЙСНЫГ Л ХАР Л ДАА

Бор [ 66.181.160.95 ]      |     7-р сарын 20 -нд, 15:03 минутанд

Өнгөрсөн цаг хугацааг харахад бүх муу муухай зүйлийг ардчилал хийсэн мэтээр харуулсан комнистууд түүний залгамжлагч нарын хийсэн жүжиг бүхий л хугацаанд төрийг хэн барив комнистууд өнөөдөр эрх баригчид бүх юм сайхан болж байна гэж ярж байна гэтэл төрийн нэрээр хулгай хийгчид төрд ажиллаж байгаа хүмүүсийн ард түмэнтэй харьцаж байгаа харьцаа авах юм нэг ч алга дамдуурсан хулгайч төр гэж ийм л байдаг юм байна яаж энэ бүхнийг ард түмэн минь гэтлэн дээ

Зочин би [ 49.0.147.129 ]      |     7-р сарын 16 -нд, 10:22 минутанд

Мэдээж Зориг коммунистуудын төлөвлөгөөнд том гай болох хүн байсан л даа.................Том хүн хүүхдийг яаж ийгээд аргандаа оруулдаг шиг нялх ардчиллынхан ч зарим нь коммунист алуурчин ах нартаа уруу татагдсан

Эра [ 49.0.147.129 ]      |     7-р сарын 16 -нд, 08:36 минутанд

Зоригийн аллага явж явж Коммунистуудын захиалга

Иргэн хөх чоно [ 49.0.147.129 ]      |     7-р сарын 16 -нд, 08:34 минутанд

Маш товч тодорхой ганц юм хэлье. Ардчиллыг ард түмэнд ийм муухай зүйл гэж харагдуулах юмыг өнөөдрийн болон өмнөх үед ч эрх барисаар ирсэн үмхий коммунистууд хайр найргүй хийж бүхнийг эзэгнэсэн шүү дээ. Бодоорой ”АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛСАН ХҮЧИН” бүр нэг ч удаа төрийн эрх дангаараа бариагүй юм шүү. Ганц хоёр удаа засагт орсон л болохоос. 30-40 оны аймшиг өө цагийн дампуурал 1 - л эзэнтэй. Эзэд нь коммунистууд

ар түмэн [ 119.40.103.188 ]      |     7-р сарын 16 -нд, 05:05 минутанд

арчилал бол цөөхөн хэдхэн хүнийг хулгай луйвраар хагарталаа баяжуулсанаас өөр гавъяа байхгүй шүү Элбэгдорж долир Ганболд мөн До Ганболд Монгол Банкыг хоосолсон хужаа Золжаргал г,м хулгайч нар зөндөөдөө зөндөө

zochin [ 66.181.180.241 ]      |     7-р сарын 16 -нд, 05:04 минутанд

dalhjav alaagui terteeh 1998 oni namar ardchilsan zasgiinhan baarand taarch evgui baidald orood suuldee tohiroltsood nargitsgaaj baihad zorig halamtsaj gehdee ta nar ardchilaliig buruu zamaar ehluulsen shuu gej helj baih ued zorig elbegeegiin zugruu harsan baidaltai helehed elbegee hardaad zorigiig alah tolovlogoo zohioson zorigiin gerees bat uuliin malgai oldson n uuniig bas gerchilne

БурууЦолмон [ 103.10.23.85 ]      |     7-р сарын 16 -нд, 04:48 минутанд

Монгол,төр,Арчилын,гайгаар,нам,нэрээр,луйварчин,нарын,цөөнх,болсон хэсгийн,төр,болож,хулгай,луйвар,аллагын,МАНАН,бүлгэлийн,гарт,орсон

БурууЦолмон [ 103.10.23.85 ]      |     7-р сарын 16 -нд, 04:48 минутанд

Монгол,төр,Арчилын,гайгаар,нам,нэрээр,луйварчин,нарын,цөөнх,болсон хэсгийн,төр,болож,хулгай,луйвар,аллагын,МАНАН,бүлгэлийн,гарт,орсон

БурууЦолмон [ 103.10.23.85 ]      |     7-р сарын 16 -нд, 04:48 минутанд

Монгол,төр,Арчилын,гайгаар,нам,нэрээр,луйварчин,нарын,цөөнх,болсон хэсгийн,төр,болож,хулгай,луйвар,аллагын,МАНАН,бүлгэлийн,гарт,орсон

Go to top of page