9700 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллав

2018 оны 07 сарын 16

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 9700 гаруй алба хаагч, 4770 гаруй тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 35 аюулт үзэгдэл, 23 гал түймрийн нийт 58 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.109) 2018 оны 07 сарын 16

sportoor ingej l uls ornoo delxiid tanuilj baina shuu dee mania teneguud yu bodoj baidag yum bol uursduu yaj ulsiin xurungunuus xulgailaxuu gedegee l bodoj baigaa baix daa. muusain uxej baival taarsan uxer mongolchuud . xuvisgal erunxiilugchiin zasaglal uur mongold yu ch xereggui ene chigeere yavbal naaduul chin 11 jil xulxidna. boloxgui bol zevseg bariad bosio foedol tushmeduudiig ustgayaa

0  |  0
Top