Бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл ихтэй, мөн боолын хөдөлмөр эрхлэж байдгаас болоод Энэтхэг улс эмэгтэйчүүдийн эрхийн хамгийн их зөрчдөг орнуудын жагсаалтын эхэнд бичигджээ. “The Thomson Reuters” сангийн тайланд энэ тухай мэдээлжээ.
Энэ орны соёл, ахуйн уламжлалаас үүдэлтэйгээр хүчирхийлэл эмэгтэйчүүдийн хувьд аюултай түвшинд хүрчээ. Энэтхэгт эмэгтэйчүүд рүү хүчил цацах, тэднийг эрэмдэг зэрэмдэг болгосон мэс засал хийх, бага насны охидыг гэрлүүлэх, хүчирхийлэх явдал цөөнгүй гардаг байна. Долоон жилийн өмнө явуулсан ийм судалгаанд Энэтхэг улс дөрөвдүгээр байрт бичигдэж байжээ.
“Хүчирхийлэл, түүний дотор гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөх, хавчин гадуурхах явдал огт алга болоогүй юм” гэж Энэтхэгийн Карнатака муж улсын засгийн газрын төлөөлөгч Манжунат Гангадхара “Thomson Reuters” сангийнханд хэлсэн байна.
Энэтхэгийн дараа Афганистан, Сири, Сомали, Саудын Араб, Пакистан, БНКонго Ард Улс, Йемен, Нигери, АНУ оржээ. АНУ эмэгтэйчүүдийн хувьд хамгийн таагүй орнуудын жагсаалтад орсон өрнөдийн цорын ганц орон болсон байна. Киноны урлагийн салбарт хүчирхийлэл их байдгийг 2017 онд байгуулагдсан MeToo хөдөлгөөн илрүүлсэн юм.
Санал асуулгад эмэгтэйчүүдийн эрхийн асуудал судладаг 550 шинжээч оролцож, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, ялгаварлан гадуурхдагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын оруулж буй хувь нэмэрт үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
1982 онд байгуулагдсан “Thomson Reuters” сан нь олон нийтийн мэдээлийн хэрэгслийн хөгжил, эмэгтэйчүүдийн эрх, авлигын эсрэг тэмцэх асуудал судлаж, хуулийн үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг АНУ, Их Британид бүртгэлтэй буяны байгууллага юм.
Э.Сүрэн
Сэтгэгдэл ( 8 )
Amerikiig myylax yahaw..oorciigoo xichee..Colongoct xvchingiin xergeer mongolchyyd 3-r bairt2 jil daraalan jagclaa..tsoon xvn amtai baij dotoodod ch, gadaadad ch xvchingeer deegvvr jagcdag bolox ni..
Ардчилалын ачаар монголчууд 1.8 сатай хүүхдээс авхуулаад бүх насны эмэгтэйчүүдийг хүчиндэж хүчирхийлэх боломжийг бий болгосон бас Аллага хядлага яахав нэг байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалсан биз дээ бараг л шүүрэн шанага болгосон нэх мэт жигшүүрт хэрэг яг л Америк маягийн цуврал аллага шиг
өнөөх манай Ардчилагч ЦЭлбэгдорж ЭБатүүл нарын Шүтдэг Ардчилсан Хүний Эрхийг дээдлэгч энэ тэр гээд Магтан дуулдаг Америк орон тэгээд Хүчирхийлэл Аллагаараа Дэлхийд шувт л дээгүүр орчих юм дөө Бид ч гэсэн ер нь хаашаа л яваад байна даа мэдэхгүй
Ардчилсан америкийг дуурайгч манайх бол цагдаа шүүх нь хав дараад эсвэл хүчиндэнгээс мөнгө аваад эсвэл хүчиндүүлэгчийг айлган сүрдүүлээд гээд олон хэлбэрээр бодит мэдээлэл хэзээ ч гарахгүй. Хүн амдаа хуваабал манайх гарцаагүй хол тасархай нэгт байгаа нь ойлгомжтой.
urgelj bosdog bol mongol busguichuuded goe sh dee
Америкийг шүтээд ардчиллын үлгэр жишээ гэж магтан дуулагсад минь, үнэн төрхийг нь ойлгож ав.
Халуун дулаан орны эрчүүдийн боожгой үргэлж босоотой явдаг юм байгаа биз.Ер нь байгалийн зүй тогтол биш үү Сармагчингууд цагт л нэг хийгээд байж харагддаг.
ednii erchuudtei buu gerel