Хүүхдийг эрсдэлээс хамгаалах ажил хийгдэж байна

2018 оны 07 сарын 17

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар сумдын Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд албан бичиг хүргүүлсэн.

Энэ дагуу албан байгууллагууд хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах ажлыг хийж байгаа бөгөөд Галшар, Батширээт, Баян-Овоо, Бор-Өндөр, Мөрөн, Дархан, Баян-Адарга сумын ЗДТГ, Хэрлэн 4-р сургууль, Хэрлэн 4, 7-р цэцэрлэгүүд эрсдэл үүсгэж болох дутагдлуудыг арилгаж зам талбай, гүүр, явган хүний гарц, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, орц хонгилын аюулгүй байдал, цахилгаан үүсгүүр, цахилгааны кабелын бүрэн бүтэн байдалд үзлэг хийж засаж, аюулгүй болгосон байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top