НДС-ийн 2017 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар зөрчилгүй дүгнэгдлээ

2018 оны 07 сарын 17

Үндэсний аудитын газраас Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу Нийгмийн даатгалын сангийн 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,  төсвийн гүйцэтгэлд аудит хийж “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт өглөө.

Төв, орон нутгийн нийгмийн даатгалын 34 байгууллагад 1563 байцаагч ажилтан ажиллаж,  3183.1 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 1544.0 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулан орлогын төлөвлөгөөг 105.2 хувиар биелүүлэн, 7479.5 мянган даатгуулагчдыг давхардсан тоогоор 1890.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал олгож, нийгмийн даатгалын хууль тогтоомж хэрэгжилтийг хангаж ажиллав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.0.138) 2018 оны 07 сарын 18

Аудитийнхан гэгч хэдэн нягтлангууд ч дээ хэргийг хаацайлая гэвээл хаацайлаад л явдаг, гэмгүй хүнийг хэрэгт хийе гэвэл хэд дахин ухаж байгаад юм олдохгүй бол гудамжны хүнээр зурвас бичүүлээд түүнийгээ баримт болгочихдог аюултай л хүмүүс дээ. Ялангуяа төрийн аудит, яамдын хяналтын хан ч итгэхэд бэрх дээ.

0  |  0
Top