Их газрын чулууны цагаан аргалийг зурагжууллаа

"Их газрын чулуу" уулын Хамгаалалтын захиргааны албан хаагчид тус байгалийн цогцолборт газарт энэ сард ажиллахдаа нэн ховор цагаан аргалийн зургийг авч, видеожуулсан байна. Энэхүү цагаан аргаль нь Их газрын чулууны уулын оргил  Ёрвон хайрхан дээр ийнхүү байжээ.

Image may contain: sky, outdoor and nature

Монгол улс 1953 оноос эхлэн аргал агнахыг хуулиар хориглон дархалжээ. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн 2-р хавсралтанд орсон ховор амьтан юм.

Монгол аргалл нь  Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулс , зүүн гарын болон алтайн өмнөх говийн уулс , Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс , Хангайн хөвчийн нуруу, төв хээрийн зарим уулсаар алаг цоог тархжээ. Монгол аргалийг Алтайн аргаль хонь, Говийн аргал хонь буюу Монгол аргал хонь гэсэн хоёр салбар зүйл бий гэж өмнө нь үздэг байсан. Гэвч аргал хонины генетикийн сүүлийн үеийн судалгаагаар Монгол орны бүх аргаль хонь нэг салбар зүйлд хамаарна гэж үздэг.

Аргал биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ. Аргалийн Шинжлэх Ухааны нэршил Ovis ammon юм.

Эр нь том, эм нь арай багавтар биетэй, эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, өндөр нь 120см, цээжний өргөн нь 115-120 см, биеийн жин нь 140кг, биеийн урт нь 1,8м хүрнэ, эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь буй. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж. Эм нь бас эвэртэй ч жижигхэн байна. Аргалийн зүс нь газар орны байдлаас хамаарч хувирамтгай боловч ерөнхийдөө ягаавтар хүрэн, бор хүрэн өвөл, хаварт бүдэг цайвар болно. Аргал нь долоон сар орчим хээлээ тээж, 4,5 дугаар сард хургалах бөгөөд ихэрлэх нь нэн ховор.

Аргал уулын амьтан боловч янгир шиг ян сарьдаг, хад асга барааддаггүй. Харин таана, баглуур, говийн хялгана ургасан жижиг толгод, сайр хөндий аргалийн хамгийн, сайн идээшилт нутаг болдог. Зуны улиралд өглөө, үдэш, шөнийн сэрүүнээр бэлчээрлэж, өдрийн халуунд сүүдэр газар бараадна. Өвөл зөвхөн өдрийн цагаар бэлчээрлэнэ. Аргал угалз 1-2, 4-5, заримдаа гуч дөчөөрөө сүрэглэж бэлчинэ.

Элс чулуурхаг нүцгэн уул толгодоор нутагладаг. Алтайн бүсэд д.т.д 3500м, Өмнөговь аймаг болон Алтайн өвөр говьд д.т.д 1100 гаруй м, Хөвсгөл аймагт 1250–2500м өндөрт өргөгдсөн газар нутгаар оршдог. Зуны улиралд Алтай Хангайн нутагт нутаглана.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Zochin [ 103.206.195.163 ]      |     2018 оны 7-р сарын 18 -нд, 04:13 минутанд

Uunii tsusiig uuval munxurnu gevel tgd duusaa. Bugd munxurux gd buu agsaad garna daa. hehehehe

аа [ 202.179.31.28 ]      |     2018 оны 7-р сарын 17 -нд, 10:36 минутанд

муу дөрвөд улсымнминь наадамд түрүүлснээс болоод аргал нь хүртэл цагаан болоод байна сддаа

T [ 43.242.243.72 ] 2018 оны 7-р сарын 17 -нд, 11:32 минутанд

Setgets ni zugeer baigaa

иргэн [ 202.179.24.68 ]      |     2018 оны 7-р сарын 17 -нд, 06:37 минутанд

чимээгүй л хав дараад өнгөрөхгүй дээ одоо ч энэ амьтаныг үзэж Мөргөл хийх гэсэн амьтаны цуваа тасарахгүй болж тэр хавийн байгалийг ч ёстой сүйтгэнэ биз дээ Өнөө Содон амьтан маань ч дайжиж зугтаад хэцүү л юм болох вий дээ манайхан ч Сониуч Ард түмэн ш дээ

Go to top of page