УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай албан бичиг илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.07.17/  УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт:

“Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ.

Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан.

Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна.

Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна.

Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

зочин [ 66.181.178.30 ]      |     7-р сарын 19 -нд, 06:07 минутанд

ок

зочин [ 66.181.178.30 ]      |     7-р сарын 19 -нд, 06:06 минутанд

бүх нийтээрээ сайхан л наадлаа одоо улс эх орон ард түмнийхээ талаар дараагийн ажлаа бодсон нь дээр байх аа, манай монголчуудын баяр ямар дуусах биш дээ, цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх, төрийн өмчийг хувьчлах гээд л өчнөөн ажил байгаа биз дэ

яүёхши [ 66.181.178.30 ]      |     7-р сарын 19 -нд, 06:02 минутанд

Зөв дөө наадмын маргааш намар шүү дээ тэгээд хахир өвөл болно, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх ахмадуудынхаа тэтгэвэрийг МАН нам амласнаараа нэмэгдүүлэх талаар бодсон нь дээр байх о

Зочин [ 182.160.0.138 ]      |     7-р сарын 18 -нд, 14:36 минутанд

Ми Энхболд хурлын тов зарлахгүй цаг аваад уддад байгаа учраас Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийхэд хүрсэн хэрэг. Энхболд нь Прокурор, цагдаа, ТЕГ, АТГ - т хуурамч материал бэлдэх цаг гаргаад байгаа юм биш үү.

зочин [ 202.131.238.150 ]      |     7-р сарын 18 -нд, 09:17 минутанд

Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйл ганц АТГ-с шалтгаалаад байгаа юм биш. ПРОКУРОР, ТЕГ, ШҮҮХ гээд бүх газраас хамаарна6 Гэтэл ЕРӨНХИЙЛӨГЧ мэдсээр байж АРД ТҮМНИЙ сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй. САЯХАН хэд хэдэн хүн АВИЛГА авсан тогтоогдоод ШҮҮХЭД өгөхөд ШҮҮХ ердөө 10 хувь нь ч хүрэхгүй мөнгөөр торгосон. Тэгвэл ШҮҮХ хэний МЭДЭЛД байдаг вэ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДЭЛД. Тэгвэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН одоогийн үйлдэл зүгээр л зөвхөн ӨӨрийнхөө АШИГ сонирхол, ӨС хонзондоо идэгдээд хийж байна. Тэгээд ч АТГ-н ажил маш хүнд дандаа ТОМЧУУДТАЙ тэмцэж байна. Магадгүй ЕРӨНХИЙЛӨГЧИЙНтойрог хүрээлэгчдийг шалгаж байгаа байх.

МОНГОЛ ЗУРХ [ 202.179.27.46 ]      |     7-р сарын 18 -нд, 08:21 минутанд

Энэ этгээд(Баттулга) еерийнхее луйварыг яах юм бол ард тумэн мартаагуй (темер зам) шуу????

Сонгогч [ 139.5.219.154 ]      |     7-р сарын 18 -нд, 07:05 минутанд

Женко та одоо тур уимуулэх бодрого боль тумур замиин асуудал Чингисхана Фондиин асуудалииг Авс хэлэлцхииг Ард Тумэн Дэмжиж баина шуу

сонгогч [ 85.117.100.210 ]      |     7-р сарын 18 -нд, 06:11 минутанд

Яаралтай хуралдаан асуудлаа шийдвэрлэхийг ард иргэд шаардаж байна.

Zochin [ 122.201.24.93 ]      |     7-р сарын 18 -нд, 05:32 минутанд

Ene jenko 240saya nogooniihoo uchriig tailbarla. 60 terbum bol tuluvluguu bail.

zochin [ 66.181.187.103 ]      |     7-р сарын 18 -нд, 03:10 минутанд

ih.hural.yaraltai.huraldaj.Enhbold.Enhjargal.nart.hariutslaga.tootsoj.mongol.ulsad.shudarga.yosiig.togtoomoor.bnaMAHAH.denduu.davarch.bna.taslan.zogsoo

иргэн [ 202.179.27.168 ]      |     7-р сарын 18 -нд, 02:56 минутанд

Засгийн газар юу хийсэн гэж амарч байгаа юм бэ?Бүх сайд дарга нар амраад явчихсан улсын ажил хийх хүн нэг ч алга байна. Наадам цэнгэлээ дуусгах цаг болоогүй юм уу

Сонгогч [ 103.57.93.67 ]      |     7-р сарын 18 -нд, 02:50 минутанд

Нямдорж бол монгол улсын хууль зуйн сайд биш МАНын хууль зуйн сайд Яаралтай солих хэрэгтэй!!!

Сонгогч [ 103.57.93.67 ]      |     7-р сарын 18 -нд, 02:50 минутанд

Нямдорж бол монгол улсын хууль зуйн сайд биш МАНын хууль зуйн сайд Яаралтай солих хэрэгтэй!!!

zochin [ 66.181.187.103 ]      |     7-р сарын 18 -нд, 02:36 минутанд

yaraltai.huralduulahyg.irged.bid.ch.shaardaj.bna

Go to top of page