АНУ-д суралцдаг Монгол залуу ор сураггүй алга болоод 16 хонож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 18

Сүүлийн үед манай залуус гадагшаа сургуульд явж суралцах хандлага нь нэлээд нэмэгджээ. Тэр дундаа Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн орнуудаас гадна АНУ-д суралцах хүсэлтэй залуус бие дааж хэл сурч, онлайнаар шалгалт өгч ямар нэгэн сургуульд тэнцэж, тэтгэлэг авах болсон байна. Гэхдээ үр хүүхдээ гадны орон луу сургахаа явуулахдаа эцэг эхчүүд маш их анхаарал, болгоомжтой байхыг сануулсаар байдаг билээ.

Тун саяхан АНУ-ын  Сиатл хотын "Edmond Community" коллеж-д 2017 оноос хойш суралцаж байгаа "Б" гэх 23 настай залуу Сиатл дахь гэрээсээ энэ сарын 2-нд гараад одоо болтол олдоогүй байна. Тэрээр хичээлээсээ гадуур нэг ажил хийдэг байсан ба бусад үед компьютерийн тоглоом тоглодог, найз нөхөд байхгүй аж.
Түүнд АНУ-д ямар ч хамаатан садан байхгүй бөгөөд хүүг хайж байгаа иргэд тус хотынх нь цагдаа, Монгол Улсын элчин, консулын газар мэдэгдсэн ба цагдаагийн газраас "алга болсон хүмүүс"-ийн жагсаалтанд оруулахаас өөр арга хэмжээ авч чадахгүй гэдгээ хэлсэн байна.

Хүүг олохын тулд өдрийн 500 ам.доллараар  хувийн мөрдөгч хөлсөлж хайхаар болжээ.

Энэхүү зардлыг АНУ-д амьдран суудаг элэг нэгт Монголчууд эхнээсээ хандивлаж эхэлсэн байна. Лос Анжелес хотноо амьдардаг Г.Дэлгэрмаа гэх эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэхүү хэрэгтэй холбогдуулан нэгэн сэрэмжлүүлэг нийтэлжээ. Тэрээр "АНУ-д оюутан хүн ажил хийх хуулиараа хориотой байдаг юм. Нийгмийн ажил бол өөр журамтай. Гэтэл хувийн зардлаа олохын тулд ажил хийж буй хүүхдүүд их өрөвдөлтэй байх юм. Тэдний нэг нь алга болсон бөгөөд түүнийг ард түмний хандиваар өндөр үнэтэй (өдрийн 500$) хувийн мөрдөгч хөлслөн хайлгах гэж байна. Хандив хүлээн авагч хамаатны эгч нь залуугийн алга болсон хотод байхгүй, ар гэрийнхэн нь ч байхгүй. Харин энэ бүх ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэн тусалж хандив өгч буй хүмүүс бол Монгол хүний цайлган сэтгэлийг харуулж буй хүмүүс.

Эцэг эхчүүд цаашид зардал мөнгийг нь бүрэн дааж, сургаж чадахгүй бол биеэ даан амьдрах чадваргүй хүүхдээ харь оронд битгий хаяж байгаач ээ. Харь оронд өөрөө өөрийгөө болгож яваа залуус байвал та бүхэн эцэг эх бусад хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж муу зуршил, элдэв донд авталгүй зөв зүйтэй амьдраарай. Эцэг эх элгэн түмнээ шар махтай нь хатааж зовоохгүй байх бүх л чадварт сураарай дүү нар минь. Энэ залуугийн сургалтын визатай ирээд ажиллаж байгаад алга болсон талаарх мэдээ албаныханд хүрсэн учир бусад оюутнууд болгоомжтой байхыг хүсье. Нэгнээсээ болж нийтээрээ хохирч боломгүй л байна" хэмээсэн байна.

www.zindaa.mn

Б.Баргужин

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яа(103.212.117.184) 2025 оны 03 сарын 13

энэ тэнүүлчин олдсон гээ биздээ

1  |  0
unshigch(178.193.42.2) 2025 оны 03 сарын 13

ali ch gazar orond mongol hyniig tooj hynii toond oruuldaggyi. busad byh ulsiin zaluuchuud barag ochson uls gyren byhendee ajillah erhiin zasgiin gazar hoorondiin gereetei baidag. oor ulsiin toriin tergyynyyd ni amerik evropt ailchlahdaa manai ulsaas tochnoon hyn avch surga, ajillah erh tiim toonii hynd olgo geh meteer tulgadag. yalanguya hyatad enetheg uls ene talaar mash sanaachlagatai ajilladag. mongoliin tord eeljilj garsan hulgaich luivarchid bol guilgaas oor hiih ajilgyi. yamar ch oor ulsiin hyn tooj hiihgyi hamgiin baga ynelgeetei ajil deer saihan mongol zaluus hoorondoo uraltsdag

2  |  0
иргэн(66.181.190.193) 2025 оны 03 сарын 13

анх алга болсныг хэн яаж мэдсэн юм. Найз нөхөдгүй юм бол өөр хотоор тэнэж яваа биз. Амьдрах чадваргүй хүүхдээ алс явуулдаг ч бас дон шүүдээ

2  |  0
erka(59.153.114.103) 2025 оны 03 сарын 13

manai ouytnuud bugd shahuu har tamhi tatdag er geltgui barag bugd shuu mansuuraad alga boloo bailgui mongolooroo bailda humuusee huuhedee gadaad nertei gamshgiin gazar bailagsnaa ta nar mini suuldni oilgood tolgoigoo shaabaa

2  |  0
emee(66.181.186.138) 2025 оны 03 сарын 13

Ebii dee surahkiin telee l bas amidrahkiin telee ajil hkiij l ybj dee, oldoosoi , Mongolchuudaa TER ZASAG mini zeb ukhaalag udirdaad , utaatai ch ekh oron mini uchir bid eersdee l utaagaa arilgaad ebtei saikhan amidartsgaay

1  |  0
Уншигч(202.9.42.8) 2025 оны 03 сарын 13

Монголын чинь хөх тэнгэр чамайг ивээнэ.Хүү минь хурдан олдоорой.Ард иргэдийнхээ санааг амраагаарай

1  |  0
Zochin(64.119.19.95) 2025 оны 03 сарын 13

Bidnii mOngolchuud huuhdee gadaadad surgaval bolloo gesen shigersdel ruu tulheh yum, yamar ch daatgal baikhgui, evdvel hohi ny, deer ny hamaatan safan hyanah oir dotnii humuus baikhgui gazar huuhdee yavuulj bitgii ami nasiig ny huseegui ersdel ruu oruulaachee

1  |  0
Mongolchyyd eb negde(148.60.92.227) 2025 оны 03 сарын 13

iimolon honog alga?Ta nar yu bodoj baina!amid bna gej baih uu?ygyi s dee!!

1  |  0
zochin(70.73.125.201) 2025 оны 03 сарын 13

Tiim shuu yalanguya eregtei huuked ikh hetsuu ui bolj baigaagaa helekgui zovlongoo toochikgui

2  |  0
Irgen(66.181.179.22) 2025 оны 03 сарын 13

Esen mend eruul enh aav eejdee ireesei bilee dee .Burhan mini.

1  |  0
иргэн(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

залуус сонор сэрэмжтэй амьлраасай.бид мөнгөтэй байсан бол хүүхдээ ажил хийлгэхгүй шүү дэ.боломж бололцоо дутах юм.нэг монгол ч гэсэн хэл устай ажилтай байг гэж л эцэг эх нь бодож баярлаж явуулсан байж таарна.лаанч хүслээр болохгүй хорвоо юм.олдоосой билээ.хүний үр хүүхэд адил шүү .

1  |  0
ZindA(202.179.25.101) 2025 оны 03 сарын 13

Oldoosoi esen mend baigaasai burkhan mini

1  |  0
Zochin(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

Elbegdorj gichiigiin shutdeg Zevuun Amerik hog shuu dee .delhiin hamag muu muuhai buhnii uur uurhai tend baina .esen mend oldood Eh ofondoo hurdan ir ..

1  |  0
Иргэн(103.10.21.77) 2025 оны 03 сарын 13

Америкийг диваажин гэж ардчилалынхан номлоод байсан Ямр байна Там бас байгаа л байхгүй юу

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

eroosoo naad oron chin ynen teneg hamgiin ayultai l oron shdee, amid yavah batalgaagui. mongolchuud bie bieniihee hudlaa ygend itgej ih gadaad yavna, yneheer chadah hymyys l yavahgui bol hamgiin zavaan oron shdee

1  |  0
зочин(202.9.42.5) 2025 оны 03 сарын 13

Олдохгүй бол үхсэн байж таараа.

1  |  0
Зочин (66.181.177.188) 2025 оны 03 сарын 13

Бурхан чамайг ивээг хүү минь. Эсэн мэнд байгаад ээж аав, эх орондоо хүрээд ирээсэй дээ.

1  |  0
Zochin(84.114.75.244) 2025 оны 03 сарын 13

Yostoi unen Etseg Eh ni zardaliig ni daaj chadahgui l bol bitgii huuhdee gadaad oron ru yavuulj bai!Gadaad gehleer l mungu uuruur ursaad gert ni orood irdeg gej bodoltoi MGL-chuud zunduu bn! MGL-d mungu oloh yamar bdag, gadaadaf ternees ch hezuu gedgiig oilgoh heregtei shuu MGL-chuudaa!!

1  |  0
Зочин (27.123.212.142) 2025 оны 03 сарын 13

Бурхан минь, олдоосой хуний оорийн ялгаа юу байхав

1  |  0
Зочин(202.21.124.133) 2025 оны 03 сарын 13

Бурхан өршөөг. Эсэн мэнд олдоосой.

1  |  0
жирийн аав(66.181.161.13) 2025 оны 03 сарын 13

ямарч хэцүү юм бэ? өөрийн үр хүүхэд шигл санагдахийн амьд мэнд олдоосой

1  |  0
Иргэн(172.58.139.105) 2025 оны 03 сарын 13

Хүмүүс америкт оюутнууд төлбөрөө өөрсдөө олоод сурдаг. Зөв энэ тэр гээд магтаад байдаг тиым биш юм билээ. Зарим нь төлбөр олох гэж ажиллаад сурсан юмгүй хэцүү. Үарим бол аргалаад янз янз байна. Үүнийг бодолцох хэрэгтэй

1  |  0
Зочин(172.58.32.168) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг их хун хусээд байх газар бишээ, хар тамхичин, сэтгэцийн овчтэй хумуусээр дуурсэн тийм л газар бна, эх орондоо хурдан очихоор шийдлээ. Утаатайч гэсэн миний Монгол шиг сайхан газар хаана ч байхгуй шуу залуучуудаа

1  |  0
Hali(59.153.112.20) 2025 оны 03 сарын 13

Ээ эвий дээ бмс нэг ээж аав шар махтайгаа хатаж байгаа даа.Хурдан эрүүл саруул олдоосой

1  |  0
Close menu