Криштиан Роналдо Ювентуст дөнгөж ирээд 52 сая ам.долларын ашиг олж өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 18

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ дуулиан, шуугианаар дүүрэн өндөрлөөд буй билээ. Хорин жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхийн аварга болсон Францын шигшээ баг өчигдөр эх орондоо баяр, бахдал дүүрэн очжээ.
Энэ жилийн дэлхийн аварга эхэлсэн анхны өдрөөсөө л дэлхий нийтийн анхааралд бүрэн орсон юм. Учир нь хэсгийн 16-д ч шалгарч үзээгүй, эзэн орон болох ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0 гэсэн харьцаагаар хожиж жинхэнэ дуулиан тарив. Түүнээс хойш ОХУ-ын шигшээ багтай холбоотой дуулиан тасраагүй гэж хэлэхэд болно.

Мөн хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил, 2014 оны дэлхийн аварга Герман, Мессигээр овоглодог Аргентин, Роналдугаар ахлуулсан Португалиас эхлээд том багууд бүгд финалд шалгарч чадалгүй, эх оронлуугаа буцсан юм.

Энэ жил 33 настай Криштиан Роналдуг Реал Мадридаас явахаар зэхэж буй талаар ДАШТ-ий үеэр мэдээлсэн. Түүнийг ямар баг сонгох тал дээр ам уралдан ярьцгааж байв. Мэдээж олон нийтийн таамаг зөв байсан бөгөөд тэрээр Италийн Ювентус багтай гэрээ байгуулжээ. Түүнийг Ювентустэй хэчнээн саяын еврогоор гэрээ байгуулсныг одоогоор олон нийтэд зарлаагүй байна.

Харин 2016-2017 оны улиралд тус клубын бүх өмсгөл нийт 850,000 ширхэг борлогдсон бол Криштиан Роналдуг Ювентуст ирэх сургаар зөвхөн түүний шинэ өмсгөл 520,000 ширхэг борлогджээ.
Нэг өмсгөл нь 100 ам. доллар бөгөөд тэрээр дөнгөж ирсэн даруйдаа л Ювентуст 52 сая ам.долларын ашиг олж өгчээ. Одоо зөвхөн түүний гайхалтай тоглолтуудыг л хүлээж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(139.5.216.166) 2018 оны 07 сарын 18

asgig bish orlogo olson geech

0  |  0
Zochin (175.223.11.100) 2018 оны 07 сарын 18

Italiin ligt tegeed l surag tasrah bizdee

0  |  0
Зочин(66.181.185.92) 2018 оны 07 сарын 18

Энэ мэтийн ашгийг нь л харж ч авсан биз, тоглолтын хувьд нэг их нэмэр юу л бол хэтэрхий еерийгее бодсон шоучин нехер шуу дээ, тэгээд ч нас нь явчихлаа даа

0  |  0
Top