Тарваган тахлын аюулаас сэрэмжилж байна

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Энэ дагуу  тарваган тахлаас сэргийлэх зорилгоор тахлын эсрэг дархлаажуулалт  долдугаар сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд явагдаж  байна. Дархлаажуулалтад Тарваган тахлын голомт нутагт амьдардаг эрсдэлд бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, Онцгой байдлын албан хаагчид, хууль сахиулах байгууллагын албан хаагчид, биологи геологийн судлаач нар багтана. Дээрх байгууллагад хамааралтай хүмүүс харьяа дүүрэг эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтад хамрагдана. Насны  хувьд 6 наснаас дээш насны хүмүүс хамрагдах заалттай юм байна.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page