Зургаан сарын дотор 129 бараа, үйлчилгээний үнэ ӨСЧЭЭ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 5.0 хувь, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.  

Өргөн хэрэглээний бараа 7.2 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь,
  • Төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 53.6 хувь,
  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь,
  • Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 22.7 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний энэ оны зургаадугаар сарын үнэ өмнөх оны эцсээс 5.0 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь,
  • Мах, махан бүтээгдэхүүн 32.4 хувь,
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 4.7 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн гэв. 

Нийслэл хотод 2018 оны  зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 37.5 хувь буюу 129 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 24.4 хувь буюу 84 бараа, үйлчилгээний үнэ буурч, 38.1 хувь буюу 131 бараа үйлчилгээний үнэд өөрчлөлт ороогүй байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 55 нэрийн барааны үнэ нэмэгдсэн хэмээн Үндэсний Статистикийн Газраас мэдээллээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

irgen [ 62.167.114.16 ]      |     7-р сарын 18 -нд, 08:57 минутанд

mongolchuud yadraagui l baigaa um bishyy, umnii yne iim aimaar baihad chimeegui suugaad baidag,,,,,esvel chadvargui teneg toriinhond darluulaad surchihsan shuluudchihsan ulsuud uu ??!!,,,,,iim bolood l argaa barahaaraa hyamdhan hor arhia avch uudag ulsuud hogjihgui baigaagiin neg tom shaltgaan ene dee, ard tymen ideh hooloo diilehgui bol uls hezeech hogjdoggui ,,,!!!

Go to top of page