Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

-Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу?

-АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.

-АТГ-ын дарга нь шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дайлж цайлсан нь тэгэхээр үнэн болж таарах нь ээ?

-2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй.

-Гэхдээ ингэж болдог юм уу?

-АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг.

-Бичлэг алдагдсан гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ бичлэгийг сошиал сүлжээнд хаанаас тарааж байгааг тогтоосон уу?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 24 )

сочин [ 66.181.161.79 ]      |     7-р сарын 20 -нд, 22:54 минутанд

бичлэг харсан нуугаад байгаа гэхээргүй үйлчлэгч.цэвэрлэгч бичээч өөр өөр хувцастай 4-5өөр өөр ажилчдаараа аяга тавагтай зөөлгөөд байсан тэр дотор ажиллаж буй бүх хүн л биялэгтэй бичлэггүй мэдэж харж бөйсөн байх цэвэрлэгч нь хүртэл 1таваг хоол бариөд зөөж байхад айхтар нуцгаад байх юмгүй харагдсан зүгэжр бөөсан шмг хэлэхээр хүн үнэмшихээ бөйсан болохоор бичлэг цацжээ гэж ойлгоу бн. Юуны хэрэгтэй камер гэж гоё юмтай байгаа билээ.Эвлүүлэг гэж бас хэлж болохгүй.Алыан газрууд бүх өрөө тасөлгаөгаа битүү камерлах нь зөв шүү.Муу сайн юманд найдвартай.

Бааяа [ 202.9.42.1 ]      |     7-р сарын 20 -нд, 09:11 минутанд

Юун алдагдах байхавдээ. Мөнгөөр л зарчихаж байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллагчид үнэхээр шудрага биш шүүдээ. Цөм авилга өгч орсон болохоор гарзаа нөхөх гэж үйлээ эдлэцгээж байна шүүдээ

үнэн [ 66.181.191.190 ]      |     7-р сарын 20 -нд, 00:50 минутанд

ХҮН бүр зэвсгэл тэгээд тэмцэх цаг болсон гэж хэлээд байна даа

зочин [ 202.9.40.205 ]      |     7-р сарын 19 -нд, 09:12 минутанд

золбин ***

санчир [ 78.250.142.145 ]      |     7-р сарын 19 -нд, 05:13 минутанд

Ингэж болдог юм уу авлигачдаа. Үнэн монголчуудыг үүнээс.илүү яаж доромжлох вэ.Үнэхээр дээ...өөр улсад ингэсэн бол ард түмэн нь жагсаад .бослого тэмцэл өрнөх бсан бх.Монголчууд ийм ноомой мангардуу болхоор хөгжихгүй хэзээч!!!!

Зочин [ 66.181.160.90 ]      |     7-р сарын 19 -нд, 00:38 минутанд

Энэ бол Энхжаргалын ажлаа өгөх хангалттай үндэслэл. Сайн өмгөөлөгч ав даа Энхжаргал аа. Ккк

zochin [ 66.181.187.103 ]      |     7-р сарын 18 -нд, 15:21 минутанд

ene.muuhai.tsaraitai.segsger.ustei.avgai.chi.huuli.meddeg.yam.uu..avilgalchintai.yamar.uulzalt..tuluvludug.yam.ur.dungee.olon.niited..tailbarla.yasan.udaan.uulzdag.yam

Зочин [ 182.160.0.138 ]      |     7-р сарын 18 -нд, 14:25 минутанд

Дээгүүрээ муу хүүхэн доогуураа забалаа чиг сайн шүү гэж хятадууд ярьдаг гэсэн шүү.

Зочин [ 182.160.0.138 ]      |     7-р сарын 18 -нд, 14:23 минутанд

Төлөвлөгдсөн уулзалт гэж байна шүү. Байцаалт ч биш, хэрэгтэй танилцах гэдэг нь ч бүр биш. Албан газрын дарга ажлын явцтай танилцах бол эрхэлсэн хүмүүстэй нь ярилцдаг юм. Тэгэхээр энэ уулзалтын зорилго юу байв гэдэг л сонин байна.

zochin [ 64.119.17.99 ]      |     7-р сарын 18 -нд, 14:17 минутанд

KHEREGTEN GEJI BAYTSAAGDAJI BAYGAA KHUNIIG KHOOLLOJI DAYLDAG GENEE, DARAA NI TSATGALAN SAYKHAN KHUNIIG BAYTSAAJI L DEE , JINKHENE TENEG AWGAY YU ?

ямар [ 66.181.178.233 ]      |     7-р сарын 18 -нд, 14:11 минутанд

Ямар муухай балиар царайтай авгай вээ харах царай нь өөрөө авилгалчин юм шиг

Зочин [ 182.160.0.138 ]      |     7-р сарын 18 -нд, 13:52 минутанд

Хорионд байгаа хүнийг албан өрөөндөө дайлж байх нь зөв гэж үзээд байгаа амьтдыг яана аа? Тэр бичлэгийг нь харж чадсангүй, харамсалтай. Одоо арилгачиаа биз дээ. Юутай ч олон түмний үнэнийг мэдэх эрэд тус болсон хүн талархаж байна.

zochin [ 66.181.187.103 ]      |     7-р сарын 18 -нд, 13:11 минутанд

Enhjargalyn.huuli.bus.uildliig.tevchij.chadaagui.ajiltan.mash.zuv.hun.bna.ATGyn.Enhjargal.Munhtungalag.metiin.gar.hul.bologchdyg.turuus.zailuul

co [ 202.9.42.8 ]      |     7-р сарын 18 -нд, 13:10 минутанд

Enhbayraa ajilaa ugduu

zochin [ 66.181.187.103 ]      |     7-р сарын 18 -нд, 13:07 минутанд

Munhtungalag.metiin.teneg.avgai.boliosoo.doo.ta.nar.ATG.yn.neriig.gutaasan.amitadOdoo.ta./naryg.bugdiig.chini.turuus.tseverleh.yostoi

luivarchid [ 62.167.114.16 ]      |     7-р сарын 18 -нд, 12:50 минутанд

ta nar harin ter nuuz ilryyleh estoi baital, ilryylsen hyn halaad baihdaa yadag um be ????????

irgen [ 62.167.114.16 ]      |     7-р сарын 18 -нд, 12:49 минутанд

delhiin ali ch ulsad baizaagdaj baigaa hynd hool zai ogch baisniig medehgui um baina, muusain umnuud mongolchuudiig teneg gej bodsoor l baih umaa,,,,,heden zag yrgeljilsench tiim zuil baih esgui , yneheer hynii bie muudval emch, ,,,,emneleg duudna, ternees bish usnaas oor um ogdoggui bitgii tenegt ta nar !!!!!!!!!!!!!!

Зочин [ 64.119.20.228 ]      |     7-р сарын 18 -нд, 10:07 минутанд

Энэ бол Энхжаргалын ажлаа өгөх хангалттай үндэслэл. Сайн өмгөөлөгч ав даа Энхжаргал аа. Ккк

zochin [ 66.181.160.55 ]      |     7-р сарын 18 -нд, 09:59 минутанд

Ene awgai nuguu Erdenetiin hiwsnii hergiin prokuror Otgonbayriin ohin ni uu.ih adilxan ym

зочин [ 202.179.25.142 ]      |     7-р сарын 18 -нд, 09:10 минутанд

Далд байдаг зүйлийг ил болгосон гэж ажилтан ажилаасаа халагддаг сонин тогтолцоотой газар бэ

Зочин [ 64.119.18.38 ] 7-р сарын 18 -нд, 09:17 минутанд

Албан хаагчид нь мөнгөөр мэдээллээ энд тэнд хувь хүнд зарахыг юу гэж үзэх вэ?

зочин [ 202.131.238.150 ]      |     7-р сарын 18 -нд, 08:58 минутанд

Одоогийн нийгэмд хажуудах хүнээ хадрах юу биш болжээ. Гэхдээ хараад байхаад Манай ерөнхийлөгчийн арга барил дандаа буруу гарын юм байх юм

Шударга [ 103.57.93.67 ]      |     7-р сарын 18 -нд, 08:57 минутанд

За за. Хегиин новшнууд хууль бус ажиллагаагаа иимэрхуу тайлбарлаж байж. Байцаалтыг хоригдож байгаа байранд биш шалгаж байгаа байгууллагын даргын ереенд Энэ нехрииг хриогуй юм байна

Иргэн [ 59.153.112.10 ]      |     7-р сарын 18 -нд, 08:41 минутанд

ЗӨВ Ш ДЭЭ. АТГ НОМ ЖУРМААРАА Л АЖИЛЛАСАН БАЙНА. ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ, ТАГНУУЛ ТУРШУУЛУУД, ХАР ПИАР ПИАРЧДААР ТӨР АЖЛАА ЗААЛГАХЫМУУ. АТГ ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГГҮЙ. ЭД НАРТ ЗҮГЭЭР Л ХУЦ! ГЭЖ ХЭЛ!

zochin [ 103.14.38.222 ]      |     7-р сарын 18 -нд, 08:28 минутанд

ha ha estoi bulaiga chirj bn doo

Зочин [ 64.119.18.38 ] 7-р сарын 18 -нд, 09:19 минутанд

Байгууллагынхаа мэдээллийн мөнгөөр зарж байгаа бол хууль бус шдээ. Төр байгаа бол нууц буй.

Go to top of page