Даншиг наадмын үеэр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг үүрэг болгов

Даншиг наадам зохион байгуулагдах аймгуудын Мэргэжлийн хяналтын газарт уг баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар МХЕГ-аас үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, хоол, хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний ил задгай худалдаа, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, цахилгааны болон шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, аюулгүй байдлыг хангуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Мөн үер, усны аюулаас иргэдийг сэрэмжлүүлэх, баяр наадамд оролцох иргэдэд замын ашиглалтын үеийн болон  үер усны талаарх мэдээлэл өгөх, үер болох магадлалтай газраар нэвтрүүлэхгүй байх, батлагдсан замын маршрут, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчуулах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч болон хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж өгөхийг чиглэл болголоо.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

zochin [ 64.119.25.212 ]      |     7-р сарын 19 -нд, 06:30 минутанд

BENZINII UNE NEMEHVII

Зэээ [ 64.119.18.160 ]      |     7-р сарын 18 -нд, 16:18 минутанд

Орон нутгийн чанартай наадам ,ой тэмдэглэх болон жалга довын наадмуудыг болих хэрэгтэй ш тээ?! Бид бутээж чаддаг бусдаас Эз-н хувьд хараат бус болсон уедээ л наадаж байвал зугээрсэн?! Улсын наадам ,цагаан сар, тусгаар тогтнолын едер, болон Эхчуудийн баяр гээд л болоо биш уу!

irgen [ 62.167.114.16 ]      |     7-р сарын 18 -нд, 12:55 минутанд

mongoliin byteen baiguulalt zunii 3han sar l baidag, en yedee naadsaar baigad taarah umaa,,,,aimguud odoo ingej ajil hiih, byteen baiguulah zag hugazaag naadaj ongorooh estoi umuu,,,???!!! ,,,,Mongol uls dayaraa ganzhan udaa naadaadl boloo shyydee !!!!!! Bolimoor umaa , ulsiin hogjil hoish ni tatsan mangar umaa boli !!

Go to top of page