Энэ сарын 25-ны өдөр ээлжит бус чуулган хуралдаж магадгүй

9 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол явуулах, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаалсан хэргийн тухай, АТГ-ын даргын мэдээлэл сонсох гэх мэт хэд хэдэн асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд чамгүй хугацаа өнгөрчээ.


УИХ-ын гишүүдийн ихэнх нь үүнийг дэмжиж байгаа ч сумдын наадам энэ сарын 18-23-ны өдрүүдэд бололх тул гишүүд наадамлах гээд хойш тавьж байгаа бололтой. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол ээлжит бус чуулганы хуралдааныг энэ сарын 25-ны өдөр товлож магадгүй гэжээ. 


УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлээд буй гишүүдийн хувьд “Монгол төрийн бодлого үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Тийм учраас баяр наадам болж байгаа ч гэсэн авлигатай холбоотой асуудал бүдгэрч, урт амралттай давхцаад олон нийтийн анхаарлаас гарч болох юм гэдэг зарчмыг барьж байна. Зургаадугаар сарын 28-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьсан. Харин өнөөдөр 25 гишүүн нэгдээд шаардлага хүргүүллээ" хэмээж байсан.


Хууль ёсоор бол УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хүсэлт гаргасан бол ээлжит бус чуулган зарлагдах учиртай юм байна. Тэгэхээр энэ сарын 25-ны өдөр ээлжит бус чуулган хуралдах магадлалтай болжээ. Хууль тогтоох дээд байгууллагын танхимд сууж байгаа түшээд маань өөрсдөө хуулиа зөрчөөд суухгүй биз ээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сонгогч(64.119.23.105) 8 цагийн өмнө

Тумур зам Чингисхана Фондииг авч хэлэцэх хэрэгтэи

Hero(64.119.18.34) 14 цагийн өмнө

Bas jenko narin tumur zamin hergeer medeelel hiih heregtei

Иргэн(66.181.181.148) 16 цагийн өмнө

Ээлжит бус чуулган зарлах эсэх нь хуулиараа УИХ-ын даргын шийдэх асуудал бололтой?! Заавал ээлжит бус хурал зарлах ёстой гэсэн зүйл аль ч хуульд алга

Top