Үнэлэмжтэй оюутан хөтөлбөрт хамрагдахыг уриалж байна

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль болон Монголын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх зэрэглэлийн “MSDI Pro HRC” хүний нөөцийн компанитай хамтран “ҮНЭЛЭМЖТЭЙ ОЮУТАН” хөтөлбөрийг оюутан залуус та бүхэнд санал болгож байна.

Тус хөтөлбөр нь “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуулийн оюутан залуучуудыг сургуульд элссэн цагаас нь эхлэн төгсөх хүртэл мэргэжлийн компаниар дамжуулан хөндлөнгийн үнэлгээ хийж тухайн оюутанд бүрт тохирсон зөвлөгөө сургалтуудыг зохион байгуулснаар оюутан залуучууд та бүхэн өөрсдийн ирээдүйн карьер төлөвлөлтийг мэргэжлийн компаний тусламжтайгаар оновчтой зохион байгуулж суралцаж буй хугацаандаа өөрийгөө давхар хөгжүүлж өөрийн сонирхож буй ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн “ҮНЭЛЭМЖТЭЙ ОЮУТАН” болж хөгжих боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Ингэснээр оюутан залуучууд та бүхэн сургуулиа төгсөөд одоо би яах билээ? Ямар компанид ажиллах билээ? Ямар ажилд орох билээ? Ажил олгогчидын шаардлагыг би хангаж чадах болов уу? гэсэн түмэн асуултаар амьдралын гараагүй эхлэлгүй харин ч эсрэгээ ямар компанид ажилд орохоо төлөвлөчихсөн, ямар албанд орж ажиллахаа төлөвлөчихсөн, тэр ч байтугай тухайн ажил олгогчийн тавих шаардлагуудыг бүрэн дүүрэн хангачисан, ажлын анкет хэрхэн бөглөдөг тухай мэдлэгтэй, ажлын ярилцлаганд орохдоо анхаарах зүйлсдээ бэлдчихсэн, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай чадварлаг боловсон хүчин болоод төгсөх болно.


“БИД ТАНЫГ БОЛОВСРОЛД ХӨТӨЛНӨ БОЛОВСОЛ ТАНЫГ АМЖИЛТАНД ХҮРГЭНЭ”

“Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд дараах ангиуддаа элсэлт авч байна.

Өдрийн ангидаа

  • Санхүүгийн удирдлага
  • Хүний нөөцийн удирдлага
  • Нийтийн удирдлага
  • Маркетингийн удирдалага
  • Компьютерийн программ хангамж
  • Япон хэлний орчуулагч, багш
  • Англи хэлний орчуулагч, багш мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Хос дипломтой 2+2 хөтөлбөрийн ангидаа

  • Бизнесийн удирдлага
  • Санхүүгийн удирдлага
  • Маркетингийн удирдлага мэргэжилүүдээр элсэлт авч байна.

Тус хөтөлбөр нь “Цэцээ Гүн” Менежментийн Дээд Сургуульд 2 жил Япон улсын “Кюүшүгийн Мэдээлэл Зүйн Дээд Сургууль”-д 2 жил суралцаж Хос дипломтой төгсөх төгсөх бөгөөд “МОНГОЛ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨР ЯПОНЫ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛОМЖ”-г танд олгож байна. 

Сургуулийн хаяг холбоо барих утас:

Хичээлийн байр-1: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, “ЦЭЦЭЭ ГҮН” байр

Утас: 9999-4287, 7016-2668, 9110-2668

И-Мэйл: info@tsetsee-goun.edu.mn

Вэб сайт:http://www.tsetsee-goun.edu.mn/

Онлайн бүртгэл: http://tsetsee-goun.edu.mn/elselt/


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.27.213 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 04:13 минутанд

HUN EHEES TOROHDOO ERH TEGSH TORDOG TOM BOLOOD ERH TEGSH BAIH ESGUI BOLDOG INDIGOCHUUDIIN ERIN

Go to top of page