АНУ Орост дайсагнаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ерөнхийлөгч Доналд Трампынхаа Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй Хельсинкт хийсэн уулзалтыг маш үр дүнтэй болсон гэж дүгнэн ярьж байна. Трамп, Путин нарын уулзалтын явцад хоёр улсын харилцаа шинээр нээгдэж, Москва Вашингтоны хооронд яриа хэлэлцээ хийх замыг олсон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  “EWTN” телевизэд ярьжээ. “Ерөнхийлөгч чухам үүнийг зорьсон. Тэрбээр зорилгодоо ч хүрлээ” гэж Майк Помпео хэлсэн байна.

АНУ-ын Төрийн нарйн бичгийн даргын ярьж байгаагаар Доналд Трамп түүнчлэн Орос, АНУ-ын хоёр талт харилцааг өөр чиглэлд оруулж, сөрөг хандлагуудыг багасгахыг зорьжээ. “Оросын төсөөлж байгаа шиг бидний зүгээс сөрөг хандлага үзүүлж, дайсагнасан зүйл байхгүй” гэж Майк Помпео ярьжээ.

Доналд Трамп, Владимир Путин нар энэ сарын 16-нд Финландын нийслэл Хельсинкт уулзсан билээ. Хоёр улсын удирдагчийн уулзалтад Оросын улстөрчид ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

U.S. President Trump participates in an expanded bilateral meeting with Russia”s President Putin in Helsinki

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лигдэн(124.158.113.11) 2018 оны 07 сарын 20

АНУ дайсагнаад яахав дээ....... Монгол гэдэг яахаас сийхгүй мангар дүүд нь алуулах гээгүй бол ах нарыг минь зүгээр орхи.......

0  |  0
иргэн(202.179.27.42) 2018 оны 07 сарын 20

АНУ Оросод байнга дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг ш дээ Хориг Арга хэмжээ гээд л

0  |  0
Top