С.Баярцогтын 45 сая ам.долларын цаана хэн байна ???

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

 Монголчууд бид “хүнийг унасан дээр нь дэвсэх хэрэггүй” хэмээн үзэж, цээрлэж ирсэн боловч өнөөдөр унах тусам улам л дэвслэх болов. Дэвслэхээс ч аргагүй процесс өрнөж, дэвслэх багдах хэрэг мандаасан болоод тэр байх. Сүүлийн үеийн мэдээллээр Сангийн сайд асан С.Баярцогттой холбогдох факт баримтуудыг илтэд дэлгэх болсон нь цаанаа ямар нэгэн захиалгатай ч гэж харагдахаар. Тодорхой төлөвлөгөөтэй байх магадлалтай мэдээллийн шуурга давалгаалах болсныг чухам хаанаас гэдгийг өнөөдөртөө тодруулах боломж алга. Ажиглагчдын үзэж байгаагаар үүний ар талд улс төрийн зорилго бий хэмээн онцолж байна. Манай хэвлэл мэдээллийн гар хөл өнөөдөртөө Шейвцарийн холбооны шүүх, “Олон улсын эрэн сурвалжах сэтгүүл зүйн консерциум” хүрэх болоогүй гэж үзвэл үүний цаана томоохон гар хөл байна гэж үзэхээс өөр аргагүй.

Үндсэн хуулиар олгогдсон “..ард түмний баялагаас...” авлига, асар их хэмжээний ашиг хүртэснээ нууц дансанд байршуулсан хэмээн эгнэгт итгэсэн ард олны хувьд түүнийг дэвслэхээс өөр аргагүй. Тэр ч бүү хэл нэгэн зорилгын дор зүтгэж явсан АН нь хүртэл хөөж туугаад явуулчихсан байхад энэ бол бага хэрэг биз ээ.   

Ямартай ч өдгөө мөрдөн шалгагдаж буй С.Баярцогт 2013 онд УИХ-ын Дэд даргаар ажиллаж байхдаа “оффшор бүсэд 1.6 сая евро байсан нь үнэн, үүнийг би хөрөнгө орлогын тайландаа мэдүүлэхээ мартсан” хэмээн УИХ-ын Дэд даргын суудлаа өгснөөр энэ дуулиан түр намдсан. Түүний оффшор бүсэд мартсан 1.6 сая еврог манайхан бус “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум”-аас илрүүлснийг бид хөрвүүлсэн нь цаанаа бас ч учиртай гэж ойлгогдоно.

Дараа нь С.Баярцогтын оффшор дансаар 10 сая ам.доллар ороод гарсныг мөн л илрүүлсэн. Энэ арван сая ам.долларыг ч манайхны бус гадны эх сурвалжтай хамтатган дэлгэсэн нь ямар нэг зүйл харагдаж таарна.

Тэгэхэд тэрбээр мөн л “Би Монголын гайгүй бизнесмэн ахаасаа ихээхэн хэмжээний мөнгө зээлснээ дансанд байршуулсан. Гэтэл 2009, 10 он дамнасан санхүүгийн хямрал нүүрлэж, мөнгө зээлдүүлсэн хүн мөнгөө авна гээд авсан. Найз нарынхаа хамт бизнес хийж байсан болохоор гадны нөхөд ийм данс байдаг юм, мөнгөө байршуул гэж санал тавьсан. Ийм л зүйл болсон” хэмээн тайлбар өгч байсан.

Тэгвэл дээрх нэг сая ам.доллар, 10 сая ам.доллар энэ тэр бол юу ч биш гэдгийг сүүлийн үеийн мэдээллийн эх сурвалжаас харж болно. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа энэ үед 45 сая ам.долларын хэрэг ахиад мандаж байна. Гэхдээ энэ их хэмжээний мөнгө нь БНХАУ-ын компанитай, иргэнтэй холбоотой, “...уул уурхайн орд газарт хамтарсны...” гэх утга бүхий тайлбартайгаар Шейвцарийн холбооны шүүхээс бидэнд ирсэн бололтой. Энэ нь аанай л мөнгөө байршуулсан эх газраас, баттай эх сурвалжаас ирж байгааг манай мэдээллийн байгууллагууд дэлгэж эхэллээ.

Энэ бол асар их мөнгө, бараг нэг сум суурин газар босгох мөнгө. Монгол мөнгөнд хөрвүүлвэл 100 гаруй тэрбум төгрөг гэдэг бол манай эрх мэдэлтнүүд гадагшаа бадар барьж байж арай гэж олж ирдэг мөнгө шүү дээ. Гэтэл Сангийн сайд, УИХ-ын Дэд даргаар ажиллаж байсан нэг нөхрийн дансаар орж гарч л байдаг мөнгө байгаад л хамаг учир оршиж байгаа байх.

Энд С.Баярцогтыг өмгөөлж хамгаалах гэсэнгүй. Гагцхүү энэ бүх мэдээллийн цаана зохион байгуулалттай ажиллагаа явагдаад байх шиг. Тэр нь хэн байж болох вэ гэсэн асуулт зүй ёсоор ургаж байгаа төдийгүй хариулт нэхсээр үлдэж байна.

Н.Баатар

www.zindaa.mn  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.3) 2025 оны 03 сарын 13

Манайд энэ нөхдүүдийг хамгаалаад бдаг шүүх прокурор,АТГ-ыг томилдог аргыг үндсээр өөрчлөхгүй бол эд нэгийг нөгөөгөөр нь сольж цаг хожиж амар сайхандаа жаргацгааж бндөө.

1  |  0
mongol(27.123.212.141) 2025 оны 03 сарын 13

700 K baihdaa tseverleed hugjij cadsan yum 3say bolcihood tsrverlecihed er buruudah yum baihgui

1  |  0
Үргэлжлэл(202.179.26.193) 2025 оны 03 сарын 13

баярцогт, баяр, д. зоригт, сайханбилэг, багабанди гм урвагчдыг Монголын улс төр, эдийн засгийн салбараас зайлуулаагүй цагт улс орон минь хөгжин цэцэглэхгүй шүү !!!

1  |  0
Иргүн(202.179.26.193) 2025 оны 03 сарын 13

Монголчууд аа, юуны түрүүнд гэмтэж , бэртэж, осолдсон хүүхдүүд, морьдоор сэтгэлийн таашаал авагч гаж донтон, Улаанбаатарыг амьсгалах агаар , ээх нар, сэвэлзэх салхигүй болтол нь газрыг нь баруун , солгойгүй зарж барилга бариулсан, 60 тэрбумын гол хэрэгтэн, ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын даргаас нь огцруулж ТҮҮНИЙ ТАВЬСАН ГАР ХӨЛ НЬ БОЛОГЧ !!! -АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ -дээд шүүхийн ерөнхий шүүгч ЗОРИГИЙГ үндэслэлгүйгээр хөлжсөн бусад шүүгчдийн хамт -ЦЕГ - ын дарга БААТАРЖАВ -ерөнхий прокурор ЭНХ- АМГАЛАН -ерөнхийлөгч асан элбэгдорж...

1  |  0
Иргүн(202.179.26.193) 2025 оны 03 сарын 13

Их Эзэн Чингис хааны айлдвараас: ” Гэнэт сайжирсан ард Гэгээрсэн ахул гэм үгүй Гэнэдүүлж баяжсан ахул Ял асуун цээрлүүлэгтүн”

1  |  0
Зочин(172.58.39.166) 2025 оны 03 сарын 13

Моего идэвхтэй уугаал биз. Оршоох аргагуй ял нь Хятадын монгол. Монгол улсаас урвагч, хятад гаралтайчуудыг уриалагчидад л хамаг буруу байна

1  |  0
Б(213.55.176.188) 2025 оны 03 сарын 13

Гэмгүй бол швейцариар ороод гараач С.Баярцогтын хувьд онгоцны тийз 1000 ам.дол оор нэр төрөө цэвэрлэх боломж. Нөгөө талаас Монгол улс швейцари улсыг оффшороор зарласан дэлхийн бүх мөнгийг хадгалж амьдардаг улс манайхыг жижиг гэж тоохгүй орхихгүй байгаа. Жагсаалтаас хасуулах сонирхолтой. Өнөөдөр Монгол дараа нь ямар ч улс оффшор жагсаалтанд оруулах бол гэж санаа зовж бгаа учир мэдээлэл гаргаж байгааг манайхан улс төрийн зорилгоор ашиглаж бгаа гэж би хувьдаа бодож бна

1  |  0
Бор(66.181.160.95) 2025 оны 03 сарын 13

Энэ гэрээг байгууллахад оролцсон ЗГ МАН-ын засгийн газар тэгэхээр хариуцлагыг МАН үүрэх ёстой иймээс МАН-ы нөхдүүдээс хулгай дээрмээ зогсоож шудрага ажиллахыг гуйж байна битгий бүгдийг нь хуу хамаачээ ард түмэндээ хусамч гэсэн шлдээл дээ

1  |  0
монгол иргэн(202.9.42.4) 2025 оны 03 сарын 13

Баярцогтын цаана байгаа хүмүүс тодорхой шүү дээ... наад захын хүмүүс ч тэднийг нэрлэчихэж дөнгөнө...45,0 саяаас ч их доллар цаашдаа гарч ирэх байх ....хэдхэн урвагч, луйварчид монголыг минь гаднйханд зарж идсэн мөнгө шүү дээ !!! тэднийг тааралдсан газар нь чулуугаар нүдвэл таарна !!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
зочин(202.179.27.42) 2025 оны 03 сарын 13

СБаяр ЦЭлбэгдорж Багабанди МЭнхболд СүБатболд Бадамжунай тэргүүттэй Хулгай Луйвараар Баяжигсад өнөө маргаашдаа Жаргалтай л байдаг байх Эд эрт орой Бурханы Гэсгээлийг заавал амсаж л таараа Буруу аргаар олсон Хөрөнгө хоол болдоггүй гэдэг шүү дээ

1  |  0
Сага(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

Энэ залуу удахгүй солиорох байхаа. Миний бодоход мөнгө байгаа л юм эргүүлээд өгчихмөөр юм. Хоол болохгүй байна шүүдээ.

1  |  0
зочин(78.250.146.158) 2025 оны 03 сарын 13

Энэ муу амьтан улс орно худалдсан нь үнэн бас нотлогдоод байхад энэ эргүү нийтлэл бичсэн амьтан чинь юугаа элийрээд балаараад бнаа.Ийм том болчоод хүний үгээр явж байгаа бол тэнэг л бна даа.Тэр захиалга хэнд хамаатай юм бэ.Өөрийн нь буруу шунал гэж ийм л байдгийн.Ийм мэдээлэл өгсөн мэдээлэгч нар сайн бна өшөө их мэдээлэл өгч байх ёстой.

1  |  0
иргэн(27.123.214.118) 2025 оны 03 сарын 13

боловсролтой байгаад ч хэрэг алга.улс орноо бодохгүй өчүүхэн бодолтой байж улс төрч байгаад яадаг байнаа.хадгалуулсан мөнгөө аваад нөгөө ёртөнц рүү нисэх вм байгаа биз.ард түмний юмыг эх оронд нь үлдвээвэл хэрэгтэйсэн.аваад нөгөө ёртөнц рүү зуваа

1  |  0
иргэн(202.179.27.42) 2025 оны 03 сарын 13

Хэн байхав дээ Ойлгомжтой ш дээ АТГ* АТГ-ын дарга Энхжаргал хамгаалж хаацайлаад одоо хүртэл Хэргийн шийдэхгүй удаашируулж байгаад замхаруулах гэсэн бодлоготой байгаа ш дээ өчнөөн Дарга Сайд нарын хэрэг Оффшорын асуудалуудыг яагаад өнөөдөрыг болтол Шиидэж чадахгүй л байгаа ш дээ

1  |  0
Так(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Араб шиг бусад орны чадварлаг хуулиа дээдэлдэг авилгалд автдаггүй шүүгч байгууллагуудаар шүүлгэсэн нь дээр манай улсын хууль эрх мэдэл бүхий нөхдүүд чадахгүй бүгд гинжин хэлхээнд холбогдчихсон олны үг ортой гэдэг

1  |  0
ЗочинККККККККККК(202.9.42.9) 2025 оны 03 сарын 13

ОЮУ ТОЛГОЙ РИО ТИНТО БАЯРЦОГТЫГ ЗОЛИГТ ГАРГАЖ ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙХДЭЭ БАТЛАХДАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ХАХУУЛЬД АВСАН ТЭР ҮЕИЙН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД САЙД НАРЫГ ДАРАМТАЛЖ БАЙГАА. ГЭРЭЭ БАТАЛЖ БАЙХАД БАЙСАН ГИШҮҮДЭЭС ӨНӨӨДӨР ИХ ХУРАЛД ОЛНООРОО СУУЖ Л БАЙНА. ТЭД НАРЫГ ДАРАМТАЛ ҮГЭНД ОРОХГҮЙ БОЛ БАЯРЦОГТ ШИГ БОЛГОНО ГЭЭД ЗҮРХИЙГ НЬ ҮХҮҮЛЖ БАЙГАА.

1  |  0
Зочин(103.26.195.76) 2025 оны 03 сарын 13

Тэгээд яах ёстой юм. Хэрэг хийхдээ айж ичээгүй хүний булхай ньил гарч л байвал сайн юм бишүү

1  |  0
irgen(66.181.189.89) 2025 оны 03 сарын 13

manang dahin 2 songood vnen zuv ni oldohgvi shvv de

1  |  0
Mngl(202.9.40.40) 2025 оны 03 сарын 13

Rio tintod bayar bartsogt elbegdorj baylga xydaldsan munguu

1  |  0
darvin(202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

Manai Monngol ulc hogjiij dejie gevel avilagachid ofshortonguudad aldcan olon terbum zeeliin dollaraa erguulj Ulcdaa avah nen chuhal shaardlagatai bishuu tegj baij hogjil devshiliin zamdaa orno bizdee

1  |  0
хн(122.201.31.9) 2025 оны 03 сарын 13

олиггүй новш

1  |  0
Зочин(24.202.252.251) 2025 оны 03 сарын 13

Женко шүү дээ.

1  |  0
Close menu