Хятадаас Хойд Солонгос руу нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ хоёр дахин өсчээ. Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонинд мэдээлснээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Хятадад айлчилснаас хойш түүхий нефтийн нийлүүлэлт нэмэгдсэн байна. Энэ нь Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийг сулруулах вий гэж олон улс болгоомжилж байгаа аж.
Хятадаас Хойд Солонгос руу нийлүүлж байгаа нефтийн хэмжээ өвлийн улиралд нийлүүлдэг хэмжээндээ хүрч өсөөд байгаа гэнэ. Энэ нь НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнээс хэтрэх вий гэх болгоомжлолыг дагуулж байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )