GOT цувралын од Эмилия Кларкын тухай сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

Хэдхэн жилийн өмнө л Беркширээс гаралтай Англи жүжигчний тухай дэлхий нийт огтхон ч мэддэггүй байлаа. Хэдийгээр тэр Колин Ферт, Майкл Фассбендер, Том Харди нарын суралцаж байсан алдарт "Drama Centre London" сургуулийг төгссөн ч Эмилия карьерынхаа эхэн үед Их Британийн жижиг телевизийн савангийн дуурь, сурталчилгаа болон театрын жүжигт л тоглодог байжээ.


Харин түүний энэ байдал 2011 онд HBO телевиз америкийн зохиолч Жорж Р.Р Мартины "A Song of Ice and Fire" нэртэй адал явдал, уран зөгнөлт цуврал зохиолоор олон ангит кино хийх болсноор өөрчлөгдсөн юм. Тухайн үед Эмилия Кларк жижиг дүрүүдэд тоглохоос гадна, бармен, зөөгч, үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг олон төрлийн ажил давхар хийдэг байв. Гэхдээ тэр Дейенерис Таргерианы дүрийг бүтээх анхны жүжигчин байгаагүй юм.

Анх "Game of Thrones" кинонд "Луугийн эх"-ийн дүрийг жүжигчин Тамзин Мерчант бүтээх байсан ч тэрээр тодорхойгүй шалтгааны улмаас татгалзсан байна. Тиймээс "Game of Thrones" киноны уран бүтээлчид Мерчантыг яаралтай орлох хүн хайж эхэлжээ. Үүний дараахан Кларкийн төлөөлөгч түүн рүү утасдаж Дейенерис Таргерианы дүрийг санал болгосон бөгөөд Эмилия ажилдаа очилгүй, өвчтэй гэж хэлэн байж шалгаруулалтанд оролцжээ. Түүнд шалгаруулалтанд бэлдэхэд ердөө 24 цаг байсан ч дөрөв хоногийн дараа гэхэд тэр "Game of Thrones" кинонд тоглох болсноо мэдсэн байна. Ингэж л түүний дэлхийн од болох замнал эхэлжээ. Ингээд луугийн эхийн тухай сонирхолтой 13 баримттай танилцана уу.

  1. Түүний дуртай тв цуврал бол FRIENDS, GIRLS. 
    2. Бага байхдаа “The Simpsons” үзэх дуртай байсан. 
    3. Жүжигчний замналаа эхлүүлэхээсээ өмнө зөөгч, бармен, үл хөдлөх хөрөнгийн зууч гэх мэт нийт зургаан төрлийн ажил хийж байжээ. 
    4. Хүүхэд байхдаа хөмсөгнөөсөө болж шоолуулж, дооглуулдаг байсан гэнэ шүү. 
    5. “Мe Before You” кинонд тоглосныхоо дараа чигчий хуруун дээрээ зөгийн шивээс хийлгүүлсэн. 
    6. Жүжиглэхээс гадна дуулах, төгөлдөр хуур, гитар, үлээвэр хөгжим тоглох авьяастай. 
    7. Тэр бол адал явдалд дурлагч мөн аялах дуртай нэгэн. 
    8. Түүнд “Fifty Shades of Grey” киноны гол дүр Anastasia-н дүрийг санал болгосон ч татгалзсан. 
    9. Тэр Франц, Герман , Хинди  хэлээр ярьж чадна.
    10. Түүний nickname нь Milly. 
    11. Тэр Лондонгийн урлагийн сургуулийг төгссөнөөсөө ердөө нэг жилийн дараа “Game of Thrones”-д тоглосон. 
    12. Тэр “Suicide Squad” киноны "Enchantress"-н дүрд тоглох сонирхолтой байсан ч энэ дүр Cara Delevingne-д ноогдсон. 
    13. Түүнийг гадуур явахад фенүүд нь танихгүй өнгөрөөх тохиолдол их гардаг ба түүнийг Daenerys-н мөнгөлөг саарал үсгүйгээр төсөөлөхөд бэрх гэнэ шүү.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top