Хүүхдийн аминд хүрсэн тэрбумтан нас баржээ

 Оросын Хабаровскт 71 настай тэрбумтан Игорь Неклюдов зүрхний шигдээсээр нас барсан талаарх мэдээ хойд хөршийн хэвлэлүүдээр явах болсон. “Дальрео” барилгын компанийн эзэн, сайхан сэтгэлтэй хүн гэгддэг байсан Игорь Неклюдов нь энэ сарын 17-нд нэгэн аялал жуулчлалын бүсэд болсон зам тээврийн осолд буруутай байжээ. Түүний машин ухрахдаа нэг настай хүүг дайрсан байна. Хүүхдийг эмнэлэгт хүргэхэд тэрбумтан өөрөө дагаж явж, тусламж үзүүлж байжээ. Гэвч хүү маш хүнд гэмтэл авсан байсан учир эмч нар түүнийг аварч чадаагүй байна.

Игорь Неклюдов нь хүүг нас барсныг сонссоныхоо маргааш зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрбумтны бие муудаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. И.Неклюдов нь олонд төдийлөн танил хүн биш байсан ч түүний ач хүү Григорий Мамурин Орост алдартай нэгэн. Тэрбээр “Мөнгө бүхнийг шийддэг” гэх “YouTube” сувгаараа олны танил болсон билээ. Хүмүүст гудамжинд нүцгэлж, шээс уух гэх зэргээр муухай үйлдэл хийхийг санал болгож, хариуд нь мөнгө өгдөг уг нэвтрүүлэг нь олны дургүйцлийг багагүй төрүүлдэг байна. Тэрбумтан Игорь Неклюдов ач хүүгийнхээ энэ үйлдэлд дургүйцэж, ээжээс нь түүнийг Москвагаас Хабаровск руу аваачиж, хянаж байхыг гуйж байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

ZOCHIN [ 124.158.113.3 ]      |     7-р сарын 24 -нд, 03:21 минутанд

nomtoibayar humuus dairch alchihad yu hiisen be mongolchud martamhai humuus yuma

ах [ 202.179.2.250 ]      |     7-р сарын 23 -нд, 01:41 минутанд

Ум маани бадми хум пад

зочин [ 66.181.179.152 ]      |     7-р сарын 21 -нд, 05:04 минутанд

s САЙН хүн байж дээ хөөрхий ум сайн амгалан болтугай

u [ 64.119.16.42 ]      |     7-р сарын 20 -нд, 16:47 минутанд

saihan hvn chanartai hvn bnda byrhani orond dahiad hvn bolj torosei

гомдогч [ 59.153.84.210 ]      |     7-р сарын 20 -нд, 09:20 минутанд

2 хүний аминд хүрсэн лүндэндорж яасан билээ. тодорхой цаг хугацааны дараа бас нэг юм болох байхдаа.

Зочин [ 139.5.218.213 ]      |     7-р сарын 20 -нд, 09:11 минутанд

Ум мани бадми хум.

Эх хүн [ 66.181.161.69 ]      |     7-р сарын 20 -нд, 06:56 минутанд

Хөөрхий дөө. Хүн чанартай схан сэтгэлтэй хүн байж дээ. Тэр нялх үрийн үхэлд маш их цочирджээ. 2-ланд нь эмгэнэл илэрхийлье. Ум маани Бадми хум

Sender [ 119.66.105.131 ]      |     7-р сарын 20 -нд, 06:23 минутанд

Hvn chanar bna.chin setgeleesee gemshij hvleej abjee

aaa [ 202.21.106.155 ]      |     7-р сарын 20 -нд, 03:58 минутанд

Nomtoibayar bol humuus dairch alchihaad bayar bayarlad bardamnaad yavaad bga yum bish uu

Go to top of page