Энэтхэг улсад жуулчилж явсан 21 настай бүсгүй хүчирхийлэлд өртжээ

Энэтхэг улсыг зорих жуулчин бүсгүйчүүд удаа дараалан хүчирхийлэлд өртөх хэрэг сүүлийн үед нэлээд гарах болжээ. Энэтхэг эрчүүд ганцаараа яваа, харж, хамгаалах хүнгүй бүсгүйчүүдийг бүлэглэж хүчирхийлэх болсон нь тус улсыг зорих жуулчдыг айдаст автуулаад байгаа юм.

Сүүлийн үеийн мэдээгээр ОХУ-ын 21 настай жуулчин бүсгүйг Тируваннамалай хотод буудалласан дэн буудлынх нь менежер, хөтөч болон өөр дөрвөн хүн бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан байна. Хэрэгт холбогдуулан өчигдөр нийт зургаан хүнийг баривчилжээ. Хохирогч бүсгүйн биеэс нүүр, хүзүү болон гарыг нь хазсан, хүч хэрэглэсэн ул мөр нэлээд олдсон байна.

Дашрамд дуулгахад, Энэтхэг улсад өдөрт 110 хүчингийн хэрэг үйлдэгддэг гэсэн судалгаа гарчээ. Мөн гадны жуулчин эмэгтэйчүүдэд халдах нь эрс нэмэгдсэн байна. Жишээлбэл, өнгөрсөн сард Энэтхэгийн хойд нутгийн хотод Японы жуулчин бүсгүйг таксины жолооч нь хүчирхийлсэн, долдугаар сарын эхээр Дели хотын жуулчид байрладаг guesthouse-ын эзэн 20 настай Канадын жуулчин бүсгүйг хүчиндсэн зэрэг хэргүүд гарчээ. Тиймээс манай улсын бүсгүйчүүд ч гэсэн Энэтхэг хотод аялал зугаалгаgаар явахдаа анхаарал болгоомжтой байх нь илүүдэхгүй гэдгийг энэхүү мэдээгээрээ анхааруулж байна.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 9 )

Аюуш [ 202.131.231.26 ]      |     2018 оны 7-р сарын 23 -нд, 03:31 минутанд

Мэдээ бичдэг сэтгүүлч нарынхаа боловсролд жаахан анхаарвал ямар вэ

баагий [ 66.181.190.176 ]      |     2018 оны 7-р сарын 21 -нд, 09:50 минутанд

Манай улсын бүсгүйчүүд ч гэх шиг хаанахаар яриад байнаа. Манай эмэгтэйчүүд, манай иргэд гэж болноо доо

t [ 202.9.42.5 ]      |     2018 оны 7-р сарын 21 -нд, 09:27 минутанд

mongol erchuud adilhan bolood b

omg [ 182.160.2.129 ]      |     2018 оны 7-р сарын 21 -нд, 01:56 минутанд

haltar har guilgachinguud.juulchid ene aimar ulsru zugleh hereggui.

Zochin [ 150.129.142.230 ]      |     2018 оны 7-р сарын 21 -нд, 00:04 минутанд

Delhiin hamgiin olon guilgachintai, humuus n gudamjindaa sheej baadag, tamiin gazar!

. [ 212.253.226.243 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 09:41 минутанд

энэтхэг рүү зүглэлтгүй болж дээ хүүхнүүд

иргэн [ 202.179.26.225 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 08:41 минутанд

бузар шүглэсэн энэтхэг рүү бүү зүглэ.

zochin [ 64.119.22.88 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 08:19 минутанд

buzar umnuud. Er ni Enetheg ruu yavah yamar ch hereg baihgui. Aimaar bohir zavaan gesen

КК [ 202.55.191.130 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 06:53 минутанд

Энэтхэг хот гэж ямар хот байна аа, кк.

Go to top of page