“Севол” хөлгийн ослын буруутныг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 20

 Сөүлийн шүүх 2014 онд Чежү аралд осолдсон “Севол” хөлөг онгоцны ослын буруутныг нэрлэжээ. Хүүхдүүд голдуу 304 хүний амь насыг авч одсон энэхүү эмгэнэлт осолд Өмнөд Солонгосын Засгийн газар буруутай гэж шүүхээс зарласан байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж байгаагаар шүүхээс “Хөлөг онгоцны осолд Өмнөд Солонгосын Засгийн газар хэсэгчилсэн буруутай. Засгийн газар амь үрэгдэгсдийн ар гэрт нөхөн төлбөр олгох ёстой. Хувийн компаниудад хяналт тавиагүйгээс болж олон хүн амиа алдлаа” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын шүүх 2015 онд “Севол” хөлгийн ахмадыг ослын үеэр хөлгөө орхин зугтсан гэж бүх насаар нь хорихоор болсон билээ. Түүнчлэн хөлөг онгоцны багийн 15 гишүүнд 10-15 жилийн хорих ял оноосон юм.

Суд над командой парома

Паром

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top