Тусгай зөвшөөрөл олгосон шүдний эмнэлэгүүдэд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан “Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу 2018.06.21-2018.07.17-ны хооронд БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийх хувиарийн дагуу холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтанд ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан 1 их эмчид холбогдох хуулийн заалтаар 300,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.

Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтанд хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлэв.

Б.Эрдэнэзаяа


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

эмч [ 27.123.214.123 ]      |     7-р сарын 21 -нд, 09:22 минутанд

жил болгон ирж стандарт гэж нэхэж баахан бичиг бүрдүүлэх хэндч хэрэг алга.хамгийн гол ажилын үзүүлэлт халдвар тараахгүй ном дүрмээр нь ажиллах чухал шүү.манайхан баахан бичиг бүрдүүлсэнгүй гэж торгоод үйл ажиллагааг зогсоох гэж зүтгэх юм.үүнийгээ болиочээ гэж хүсэх байна.шалгалт хийх гэж байгаа бол бүх дүүргийн эмнэлэгт хийж ажилаач.

Иргэн [ 27.123.214.123 ]      |     7-р сарын 21 -нд, 09:16 минутанд

ёр нь жил болгон ирж дарамт шахалтаа хэзээ зогсоох вэ.мэргэжлийн хяналт.улсаас нэгч тусламж авдаггүй улсад жилд даатгал татьар 10аад сая төгрөг төлж түрээсээ төлөөд амьдрах гэж зүтгэж байгаа хувиын хэвшлээ дэмжиж ажиладгүй юмаа гэхэд 100 гаруй бичиг бүрдүүлсэнгүй гэж дарамталж тусгай зөвшөөрөл хүчингүй болгох эрх тэдэнд байхгүй.гомдол санал ирсэн бол зөвшөөрнө.хамгийн гол үзүүлэлт бол халдвар хамгаалалаа сайн баримталж ажиллах чухал.тэрнээс хичнээн бичиг баримт стандарт гэж яриад цуглуулах хэндч хэрэггүй.одоо гомдол санал гаргаж байгаа эмнэлгүүдээ шалгаж арга хэмжээгээ авч баймаар байна.

Go to top of page