Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2018 оны 07 сарын 20

Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын  аварга шалгаруулах тэмцээнийг 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортыг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клуб, Зүүн бүсийн “Шонхор” клуб, Хойд бүсийн “Алтангадас” клуб, Төвийн бүсийн “Од” клуб,  Баруун бүсийн “Мөнгөн дуулга” клубын  нийт 21 багийн 168 тамирчин оролцох юм.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top