Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна. 

Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт  нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэж угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сс(202.70.34.132) 2018 оны 07 сарын 23

Нийтийн тээврийн эцсийн зогсоол дээрээ жолооч нарынхаа эрүүл мэнд, соёлч байдлыг бодоод нийтийн ОО-н асуудлыг шийд. Жолооч нар чинь энд тэндгүй сарьсан гарууд байх юм. Бас хогийн савыг нь бэлд. Автобуснаасаа хогоо гаргаад хаяих юм. Ер нь ихэнх нь бүдүүлэг, хотын соёлгүй жолооч нар байдаг. Соёлтой бусдыгаа бүү чир.

0  |  0
Зочин(27.123.212.134) 2018 оны 07 сарын 22

Хар утаа хаядаг автобуснуудаа зайлуулаачээ. Зүүн салаа , улаанхуаран сонсголонч гэнэ үү, паркаа шинэчлээчээ Наад автобусны буудал ямар хар утаа хаяж амьсгал боох биш. Хулгайч жолооч нар чинь. Бэлэн мөнгө аваад л явна.

0  |  0
зорчигч(103.50.207.150) 2018 оны 07 сарын 22

БаянМонгол хороололын хотын төв рүү явдаг зогсоолыг цогц байдлаар нь шиидмээр байна.

0  |  0
зочин(103.57.93.244) 2018 оны 07 сарын 20

Эхлээд өрөө төл. Мөнгө яаж угааж намаа санхүүжүүлэх вэ? гэдэг аминч үзлээ боль. Автобусны буудлыг тохижуулахгүй бол хот болохоо байчихаад байна уу? Хотын хулгайчууд аа.

0  |  0
Top