Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 21

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах , дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан,  ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар хороодын нутаг дэвсгэрээр явж болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, шаардлагатай газруудад мэргэжлийн ангиудыг ажиллуулж, яаралтай арга хэмжээг авч байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орж буй усархаг, аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан ажиллаж байгааюм. Иймд иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гэнэтийн осол, аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Orgoo(95.223.44.142) 2018 оны 07 сарын 22

Ingejch ver s hamgaaldgvi bhaa

0  |  0
Top